Салбар : Хүмүүнлэгийн ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 32,100.0 мян.төг
Түлхүүр үг : Авантекст, түүхэн сурвалж, «Монголын нууц товчоон», уг бичвэр, утгын чимэг, таалал, таалалт, «Хөх судар» роман, «Монголын нууц товчоон»-ы уг бичвэрийн орчуулга, галиг, «Монголын нууц товчоон»-ыг уг бичвэрийн монгол орчуулгууд.
Үр дүн
1. “Монголчуудын түүхэн утга зохиол “Монголын нууц товчоон”-ы авантекст үзэгдлийн судалгаа” нэрт ганц сэдэвт зохиол бичиж хэвлэлд шилжүүлсэн. 2. “Монголчуудын аман уламжлал ба “Монголын нууц товчоон” гэсэн судалгааны ном хэвлэгдэн гарав. 3. Эрдэм шинжилгээний 3 өгүүлэл бичив. Үүнд: 1. “Монголын нууц товчоон” дахь уламжлалын зүйл бол авантекстийг дохиолох нь 2. “Монголын нууц товчоо” дахь авантекст үзэгдлийг Инжаннашийн “Хөх судар”-тай харьцуулах нь 3. Академич Ц.Дамдинсүрэнгийн “Монголын нууц товчоо”-ны эхийг орчин цагийн монгол хэлнээ орчуулсан цаг үе. 4. Эрдэм шинжилгээний илтгэл: 1. «Академич Ц.Дамдинсүрэнгийн “Монголын нууц товчоон”-ы эхийг орчин цагийн монгол хэлнээ орчуулсан цаг үе» гэх өгүүллийг бичиж Дорнод Их Сургуулиас зохион байгуулсан хуралд илтгэл болгон хэлэлцүүлэв. 2. Инжаннашийн мэндэлсэн 180 жилийн ойг тэмдэглэх “Хоёрдугаар удаагийн Инжаннаши судлалын хурал”-д 2017 оны есдүгээр сарын 30-ны өдөр Шэньян /Мүгдэн/ хотод тавьсан илтгэлээ хэлэлцүүлэв. 3. «“Монголын нууц товчоон” дахь аман уламжлалын зүйл бол авантекстийг дохиолох нь» илтгэлийг Монгол болон Өвөр Монголд хоёр ч эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Удирдагч