Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2020
Санхүүжилт: 41,300.0 мян.төг
Түлхүүр үг : А549, HepG2, AGS, агаарын бохирдол, хавдар, нарийн ширхэгт тоосонцор, PM2.5
Үр дүн
1. Уушиг (A549), элэг (HepG2) болон ходоодны (AGS) хавдрын шугаман эсийн өсгөвөрийг Улаанбаатар хотын Бөхийн өргөө, Баянхошуу, Зайсан орчмоос 2019 оны 3-р сар болон 12-р сард цуглуулсан PM2.5-ийн 0, 5, 10, 25, 50, 100 мкг/мл тунгаар 24 цагийн турш үйлчилж эсийн амьдрах чадварыг MTT шинжилгээгээр тодорхойлов. Мөн хавдрын шугаман эсийн өсгөвөрт 0.2 мм өргөнтэй зориулалтын багажаар зурвас татаж МТТ шинжилгээний үр дүнд үндэслэн 3 бүсийн
25 мкг/мл тунг сонгон авч эсэд үйлчилсэн бөгөөд 24 цагийн дараа эсийн нүүн шилжилтийг хяналтын бүлэгтэй харьцуулан тодорхойлов. МТТ шинжилгээний үр дүнгээс харахад Бөхийн өргөө болон Зайсан орчмын 3-р сарын сорьцны 10 мкг/мл, 25 мкг/мл, 50 мкг/мл тунгууд болон Баянхошуу орчмын 3 болон 12-р сарын 25 мкг/мл, 50 мкг/мл тунгууд нь А549, HepG2 эсийн ургалтыг бол Баянхошуу орчмын 3-р сарын 25 мкг/мл, 50 мкг/мл тунгууд болон 12-р сарын 25 мкг/мл, 100 мкг/мл тунгууд нь AGS эсийн ургалтыг дэмжиж байв. Зайсан орчмын 3-р сарын сорьц эсэд ямар нэгэн хордуулах нөлөөгүй байхад 12-р сарын сорьц тун хамааралтайгаар AGS эсийн ургалтыг нэмэгдүүлсэн байв (p<0.05).
2. Элэг (HepG2), ходоод (AGS), уушгины (A549) хорт хавдрын шугаман эсийн өсгөвөрт 0.2 мм өргөнтэй зориулалтын багажаар зурвас татаж МТТ шинжилгээний
үр дүнд үндэслэн 3 бүсийн 25 мкг/мл тунг сонгон авч эсэд үйлчилсэн бөгөөд 24 цагийн дараа эсийн нүүн шилжилтийг хяналтын бүлэгтэй харьцуулан тодорхойлов. Судалгааны үр дүнд эсийн нүүн шилжилт тодорхойлох шинжилгээгээр гурван бүсийн 25 мкг/мл тун HepG2 болон АGS эсийн нүүн
шилжилтийг нэмэгдүүлсэн байна.
3.Агаарын нарийн ширхэгт РМ2.5 тоосонцорыг HepG2, AGS болон A549 хавдрын шугаман эсийн өсөлт, үсэрхийлэл, нүүн шилжилтэнд оролцогч эдийн
маркерийн нийлэгжил үзүүлэх нөлөөг иммунноблотинг шинжилгээний аргаар тодорхойллоо. HepG2, AGS эсийн РМ2.5 тоосонцорын 25 мкг/мл тунгаар 24 цаг
үйлчилсэний дараа эсийг задалж уургийг ялган авч ММР1, ММР2, ММР9 уургийн нийлэгжилтийг үнэлсэн.Хэвийн үед HepG2 эсэд MMP1, MMP9 уураг илрээгүй, MMP2 уургийн суурь идэвхжил тодорхойлогдож байсан бол хэвийн AGS эсэд MMP1, MMP2 болон MMP9 уургийн нийлэгжил илрээгүй.
HepG2 эсэд агаарын РМ2.5 тоосонцоор нь MMP1, MMP9 уургийн нийлэгжилийг өдөөж байсан бол MMP2 уургийн нэмэгдүүлж байгаа нь тодорхойлогдсон. AGS эсэд агаарын РМ2.5 тоосонцоор нь MMP1, MMP2, MMP9 уургийн нийлэгжилийг өдөөж байсан. Дотоод хяналтаар B-актинийг авсан