Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 42,600.0 мян.төг
Түлхүүр үг : Гастрин, гастопанел, хавдрын биомаркер, хавдрын эрт илрүүлэг, ходоодны хавдар, пепсиноген,
Үр дүн
1. Судалгаанд оролцогчдын медиан нас 62 (27-80), 52.6% эрэгтэй байлаа. Ходоодны хорт хавдартай бүлэгт ходоодны хорт хавдрын удмын түүх, өмнө нь ходоодны ямар нэг эмгэгээр өвдөж байсан түүх бусад хоёр бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай их байлаа (p<0.05, p<0.05). Нийт судалгаанд оролцогчдийн 58.8% (67) H.Pylori IgG эерэг байсан ба бүлэг хооронд ялгаагүй байна. Ийлдсийн PGI биомаркерийн медиан утга ходоодны хорт хавдартай бүлэгт 46.94 (6.52-212.67), архаг хатингаршилт үрэвсэлтэй бүлэгт 56.52 (4.23-209.28), харьцангуй эрүүл бүлэгт 74.32 (14.65-223.94) буюу хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын хоёр бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай буурсан байна (p<0.05, p<0.05). Ийлдсийн PGII биомаркерийн медиан ходоодны хорт хавдартай бүлэгт 16.60 (3.73-41.77), архаг хатингаршилт үрэвсэлтэй бүлэгт 11.39 (4.20-40.75), харьцангуй эрүүл бүлэгт 13.32 (6.24-39.48) буюу бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Харин PGI/II харьцааны медиан ходоодны хорт хавдартай бүлэгт 3.76 (0.58-8.71), архаг хатингаршилт үрэвсэлтэй бүлэгт 5.03 (0.60-13.73), харьцангуй эрүүл бүлэгт 5.77 (1.71-12.87) буюу хяналтын бүлэгтэй харьцуулахад ходоодны хорт хавдартай бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай бага байв (p<0.01).
2. Ийлдсийн PGI ходоодны хорт хавдрыг илрүүлэх босго утга 35.25 нг/мл (AUC 64.3, 95%CI 51.3-77.2, p<0.05), архаг хатингаршилт үрэвслийг илрүүлэх босго утга 75.07 нг/мл (AUC 65.2, 95%CI 53.0-77.3, p<0.05) байлаа. Харин PGI/II харьцааны ходоодны хорт хавдрыг илрүүлэх босго утга 5.27 (AUC 71.6, 95%CI 69.6-82.8, p<0.01), архаг хатингаршилт үрэвслийг илрүүлэх босго утга 6.25 (AUC 62.7, 95%CI 50.1-75.3, p<0.05) байлаа. Оношилгооны зөвлөмж боловсруулах зорилгоор биомаркераар оношлох чадварыг нэмэгдүүлэхийн тулд биомаркеруудыг хооронд нь болон бусад эрсдэлт хүчин зүйлстэй хослуулан оношилгооны мэдрэг, өвөрмөц чанарыг тодорхойлсон. Ходоодны хорт хавдрын эрсдэлт бүлгийг тодорхойлох ABC(D) аргачлалыг судалсан. Ходоодны архаг хатингаршилт үрэвслийг хяналтын бүлэгтэй харьцуулан ABC(D) бүлэгт ангилахад хяналтын бүлгийн 23.7% (9) А бүлэгт, 44.7% (17) B бүлэгт буюу пепсиноген сөрөг бүлэгт багтаж байсан бол тохиолдлын бүлгийн 30.0% (12) C бүлэгт, 35.0% (14) D бүлэгт буюу пепсиноген эерэг бүлэгт багтаж байна (p<0.05). Логик регрессийн шинжилгээгээр D бүлэг буюу хеликобактерийн халдваргүй, ийлдсийн пепсиноген буурсан байх нь хатингаршилт үрэвсэлтэй байх эрсдэлтэй байна (OR 5.04, 95% CI 1.13-22.50, p<0.05). Харин ходоодны хорт хавдрыг хяналтын бүлэгтэй харьцуулан ABC(D) бүлэгт ангилахад хяналтын бүлгийн 28.9% (11) А бүлэгт, 57.9% (22) B бүлэгт буюу пепсиноген сөрөг бүлэгт багтаж байсан бол тохиолдлын бүлгийн 25.0% (9) C бүлэгт, 19.4% (7) D бүлэгт буюу пепсиноген эерэг бүлэгт багтаж байна (p<0.05). Логик регрессийн шинжилгээгээр C бүлэг буюу хеликобактерийн халдвартай, ийлдсийн пепсиноген буурсан байх нь ходоодны хорт хавдартай байх эрсдэлтэй байна (OR 6.19, 95% CI 1.04-36.78, p<0.05).
Төслийн үр дүнгийн даалгаварын хүрээнд дараах зөвлөмжүүдийг боловсруулав.