Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Иммуномодулятор үйлдэлтэй бэлдмэлийн нөлөөг малын дархлааны үзүүлэлтүүдтэй холбон судлах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар : 022

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2012-2013

Санхүүжилт: 20000.00 мян.төг

Түлхүүр үг : Иммуномодулятор, дархлаа, нүцгэн ортууз, хордлого, макрофаг, лимфоид эс, харх, гистологи,

Үр дүн

1. Хордлогын шинж тэмдгээр өвчилсөн хонь, ямааны цагаан эсийн дундаж тоо хэвийн хэмжээнээс их, улаан эсийн дундаж тоо хэвийн хэмжээнээс доош буусан байгаа нь архаг хордлогын шинж тэмдгийг харуулж байна. Нэг улаан эсэд агуулагдах гемоглобины дундаж хэмжээ буюу пикограмм, цусны өнгөний үзүүлэлт өссөн нь хэт будагдалт (гиперхромия) буюу чөмөгний хордлогын цус багадалтын шинж юм. Цагаан эсийн бичээсэнд байгаа эозинофилийн тоо олширсон нь нүцгэн ортуузын хордлогын үед харшлын урвал бие махбодид явагддаг байна.
2. Нүцгэн ортуузын хордлого нь нийлбэр алкалоидоор нөхцөлдөн үүсч, малын дээд мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж бага тархины Пуркиньегийн эсийн сөнөрөл, тархины эсүүд (астроцит, микрогли) олшрох, Пуркиньегийн эсээс гаралтай аксон болон миелинүүд уусч алга болох зэрэг эмгэг өөрчлөлтүүд үзүүлэх ба энэ нь малын бөгсөн биеийн саажилт, шилэн хүзүүний таталтаар илэрч улмаар үхэлд хүргэж байгааг гистологийн аргуудаар баталгаажуулсан.
3. Дархлаа тэтгэх,үрэвсэл намжаах, бодис солилцоог тэтгэх үйлчилгээтэй бэлдмэлүүдийг нүцгэн ортуузын ургалтаас өмнө (5-6 дугаар сард) малд олгоход хордлогыг 66,6 хувь бууруулах боломжтой нь туршилтаас харагдаж байна.
4. Туршилтын 2 бүлэг болон хяналтын эерэг бүлгийг хяналтын сөрөг бүлгийн эрүүл хархны эмгэг бие бүтцийн үзүүлэлттэй харьцуулахад дэлүүний таславчийн хана зузаарч, гөлгөр булчингийн эд түрж ургасан бөгөөд тунгалагийн зангилаанд холтослог болон тахирлаг давхаргад торлог дотор хөхөлжин эсүүд түрж ургасан байсан.
5. Иммуномодулятор бэлдмэл олгосон туршилтын 1,2-р бүлгийг хяналтын эерэг бүлгийн хархтай харьцуулахад туршилтын бүлгийн хархны тунгалагийн зангилаанд лимфойд эс, дэлүүнд макрофаг эсүүд олширч, үрэвслийн процесс буурч байсан. Хяналтын эерэг бүлгийн хархнуудад улаан эсийн хэмжээ буурч цус багадалтын хам шинж явагдаж байгаа нь ажиглагдсан. Мөн туршилтын 2 бүлгийн харханд иммуномодулятор бэлдмэлийн нөлөөг шингэний дархлааны хариу урвал эрчимжиж байгаа туршилтын дүнгээр тогтоолоо.
6. Иммуномодулятор үйлдэлтэй бэлдмэлийг хорт ургамлын хордлогын үед шинж тэмдгийн эмчилгээний бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэхэд биемахбодиос хорт бодисыг гадагшлуулахад болон саармагжуулахад илүү үр дүнтэй болохыг бидний судалгааны ажлын дүн харуулж байна

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД