Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 28,500.0 мян.төг
Түлхүүр үг : шүлтлэг базальт, Кайнозой, мегаталст, мантийн нодуль, петрографи, пироп, шаарга
Үр дүн
1.Геологи ба геохронологийн судалгаагаар: судалгаа явуулсан газруудад Кайнозойн базальтууд галт уулын конус болон хагарал дагасаж урссан плато хэлбэртэй байгааг тогтоов.Судалгааны бүсэд 32-33.1; 27-29; 11-12 сая жилийн цаг үедэд базальтууд бялхсаныг тогтоов. Базальтын текстурын судалгаагаар 32-33.1 сая жилийн базальт үүсэхэд энэ бүс нь нууруудын сав газар байжээ. Харин 11-12 сая жилийн үед нуурын ус татарч хуурай цаг уур давамгайлж байсаныг базальт дахь ONION ба баганалаг текстурууд илтгэнэ.
Базальтын петрографийн судалгаагаар нас болгонд 2-3 цикл базальтууд үүссэнээс эхний бялхалтад оливин-пироксен агуулсан базанит, сүүлийн бялхалтад базальт, андезитобазальт ба тархиандезитбазальт зэрэг базальтууд үүссэнийг тогтоов.
Гол, ховор элементийн судалгаа нь петрографийн судалгаатай тохирч бялхалт болгон дээрх элементүүдээр ялгарч байгааг батлав.
Гранатын мега талстуудын химийн найрлага эклогитын талбайд хамаарагдаж байна. Энэ нь эх газарт үүссэн шүлтлэг базальтын магмын голомтод эклогитийн оролцоо байсаныг харуулах баримт болов.
2.Дарьгангын базальтын нодулын судалгаанд эклогитыг бүрдүүлэгч омфацит илэрсэн нь энэ бүсийн мантийн бүтэц эклогитын холилдолтойг харуулна.
3. Хөл хорионы улмаас амжаагүй
4. Томскийн Толитехникийн Их сургуулийн Геологи-геоэкологийн тэнхимийн хамт олоноос зохиосон “Радиоактивные элементы и воздействия современная экология " хуралд илтгэл хэлэлцүүлсэн ба “Кайнозойн базальттай холбоотой радиоидэвхит элементүүдийн хуримтлалын эх үүсвэр” семинарт оролцож, базальтын нодулын судалгаа хийв.
5. Sheldrick, T,C., Barry, T.L., Dash B., Gan. Chengshi., Millar, I.L., Barfod D.N., Halton A.M.2020. Simultaneous and extensive removal of the East Asian lithospheric root. Scientific reports 10, 4128.