Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 027
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2009-2010
Санхүүжилт: 9,000.0 мян.төг
Түлхүүр үг : судалгаа, район, изотоп, палеомагнит, габбро,
Үр дүн
1. Хангайн бүслүүрлэг магматизмын хүрээнд Хангайн боржингийн батолит, түүнийг хөвөөлсөн дээд палеозойн рифтийн вулкано-плутон эвшлийг судлав. Энэ судалгаагаар хийсэн геохими, геохронологийн шинжилгээний системтэй өгөгдлүүдээр дараахи баримтуудыг батлав.
а) Хангайн боржингийн батолит нь 270-245 сая жилийн настай болохыг 8 дээжинд U-Pb задралаар,
б) Говь-Алтайн рифтийн вулкано-плутон магматизм 290-265 сая жилийн настай байхад Төв болон Умарт Монголын рифтийн магматизм 270- 250 сая жил болохыг илрүүлсэнээр Хангайн бүслүүрлэг магматизм нь пермийн галавт явагдсан процессоор үүсч бий болсныг баталсан.
2. Хангайн боржингийн батолитыг агуулагч байкалидын метаморфизмын нас 810 сая жил, Тарвагатай анортозитийн массивын нас 1780 сая жил, Тарвагатайн нурууны хойт хэсэгт орших палеопроторозойн томоохон стрүктүрийн нас 1900 сая жил болохыг тогтоосноор Хангайн батолит нь харилцан өөр настай чулуулаг бүрхэвчтэй болохыг тогтоов.
3. Хангайн боржингийн батолит, түүнийг хөвөөлөгч рифтийн вулкано-плутон магматизмын изотопын найрлагыг судалж боржингийн найрлагын тренд εNd(T) нилээд өргөн агуулгатай, маагмын хайлш нь нэг талаас докембрийн субстрат, нөгөө талаас ювенил эх үүсвэртэй болохыг илрүүлсэн. Энэ ювенил эх үүсвэр нь изотопын параметрээр бол рифтийн базальтын бимодал эвшил болно. Ингэснээр Хангайн боржингийн батолитын найрлагад маагмын ювенил эх үүсвэр давамгайлах хандлагатай болохыг баталсан.
4. Грант төслийн судалгааны үр дүнд Хангайн бүслүүрлэг магматизмын хүрээ нь маантийн плюмын идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой байснаар Сибирийн эртний эх газрын захын хэсэгт нилээд идэвхитэй нөлөөлсөн гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хангайн бүслүүрлэг магматизмын хүрээ бүрэлдэн тогтох явцад чулуулаг бүрхэвчийн суурьт плюмын хайлсан бүтээгдэхүүн буюу базитын хайлш нэвчиж байсан байна. Магматизмын хүрээний төв хэсэгт геодинамикийн шахалтын хүчээр маагма нь анатектик хайлштай холигдсоноос Хангайн боржингийн батолит үүссэн байхад магматизмын хүрээний захын хэсэгт чулуулаг бүрхэвчийн тасралт үүсч рифтийн бүсэд ювенил маагма газрын гадрагад бялхаж рифтийн бүсийн маагмын эвшлүүд бүрэлдэн тогтсон болохыг тогтоов.