Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2008-2009
Санхүүжилт: 4000.0 мян.төг
Түлхүүр үг : трансформац, кумарин, алкалоид, спектоскопи, фармакологи, Umbelliferae
Үр дүн
-Шүхэртний овгийн жав ба гантөмөр ургамлаас кумарины шинэ эх үүсвэрүүдийг олж илрүүлэв. Зарим кумарины химийн нийлэг трансформацийн урвалыг явуулсан ба гарсан үр дүн нь бүтэц-идэвх гэсэн харилцан хамаарлын зүй тогтлыг танин тодруулахад онолын шинэ мэдээлэл буй болгов;
- Фуранокумарины азот агуулсан уламжлалуудыг нийлэгжүүлсэн ба тэдгээрийн фармакологийн идэвхийг судлав;
- фурокумарин пеуцеданины шинэ макроцагирагт азот-, хүчилтөрөгч- ба хүхэр агуулсан уламжлалуудыг гарган авав; дитерпены изохинолины ба карболины алкалоид - 6,14-эндо-этено-тетрагидротебаин, 6,14-эндо-этено-дигидротебаин ба гармины шинэ химийн хувиралтуудыг явуулав;
- Зүрхний хэм алдалтын эсрэг үйлчилгээтэй төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэгч нэгдлийг эрж хайх ажлын хүрээнд лаппаконитины шинэ уламжлалуудыг нийлэгжүүлэв.
- Мэдээ алдуулах үйлчилгээтэй, төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэгч нэгдлийг эрж хайх ажлын хүрээнд бета-карболины алкалоидын (индолизино[8,7-b ]индолын уламжлалууд) шинэ уламжлалуудыг нийлэгжүүлэв
- Төслийг хэрэгжүүлэгчид анх удаа металлкомплекс катализын орчинд С-С и С-ТМ-холбоосыг үүсгэх арга зүйг фуранокумарин ба дитерпений алкалоидуудын жишээн дээр боловсруулав.