Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шинжлэх ухааны түлхүүр нэр томъёоны цахим тайлбар толь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Инновацийн төсөл

Хугацаа: 2018-2020

Санхүүжилт: 83,000.0 мян.төг

Түлхүүр үг : шинжлэх ухааны толь, түлхүүр нэр томьёо, цахим тайлбар толь

Үр дүн

Хүн бүхэн дэлхийн хаанаас ч нээлттэй ашиглах боломжтой шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толийг шинжлэх ухааны 12551 нэр томьёоны хүрээнд http://dict.ac.mn/ олны хүртээл болголоо.
Тус нээлттэй толь бичгийг цахим орчинд нээлттэй, үнэ төлбөргүйгээр ашиглаж хэрэглэснээр:
- Мэдээллийн зууны хөгжилтэй уялдан үүссэн, үүсэж буй шинжлэх ухааны салбарын үндсэн ойлголт ухагдахууныг монгол хэлэнд орчуулсан оноолт, тухайн нэр томьёоны тодорхойлолтыг богино хугацаанд цаг алдалгүй, хүссэн газраасаа авч, шинжлэх ухааны үндэслэлтэй хэлний баримтаар мэдлэгээ тэлэх;
- Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёог иргэд болон судлаачид нэгдсэн нэг ойлголт, ухагдахуунаар ойлгож, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээлэлтэй болсноор шинжлэх ухааны ололт нээлтийн талаар хүн бүр тэгш хүртээмжтэй, бодит мэдлэг эзэмших боломж бүрдэх;
- Эзэмшсэн дээрх мэдлэгтээ үндэслэн иргэд судалгааны үр дүнг амьдрал ахуйдаа зүй зохистой, зөв хэрэглэх дадал, чадвартай болох;
- Англи хэлнээс орж ирсэн нэр томьёоны кирилл болон монгол бичгийн зөв бичих зүйн шаардлага хангасан бичлэгийг тогтоон хэвшүүлэх;
- Хэрэглэгчид мэргэжил, мэргэшилтэйгээ холбоотой шинэ нэр томьёогоор нэр томьёоны тайлбар толийг баяжуулах;
- Хэрэглэгчид өөрт тулгарч буй нэр томьёоны оноолт, тодорхойлолтын талаарх санал хүсэлтээ цахим шуудангаар илгээх;
- Хэрэглэгчдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэр томьёо боловсруулагчид тайлбар толио өргөтгөн баяжуулах, хэрэглэгчдийн хүсэлтэд хариу өгөх;
- Нэр томьёо боловсруулагчид толио байнга баяжуулан, тасралтгүй өргөтгөх ажлыг өдөр бүр байнга хийх нөхцөл бүрдэх;
- Нийгэм эдийн засгийн холбоотой тулгамдсан олон нэр томьёог журамлах;
- Ерөнхий боловсролын дунд сургуулийн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэл, тогтолцоотой тогтоох, сургах үндсэн чиг баримжаа буй болох;
- “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь”-ийн боловсруулалт, программ хангамждаа суурилан “Монгол үндэсний нэр томьёоны нэгдсэн сан”-г үүсгэх суурь нөхцөл бүрдэх;
- Олон улстай нэр томьёоны боловсруулалтад хамтран ажиллах нөхцөл бүрдсэн юм.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Гэлэгпил Чулуунбаатар Цахим тайлбар толь Нэр томьёоны тайлбар толь (ac.mn) http://dict.ac.mn/ 2021 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г. Гэрэлмаа Идэвхгүй язгуураас тэмдэг нэр бүтээх дагаврын нэр томьёоны үүрэг 2019 Дэлгэрэнгүй
2 Б. Золжаргал Сурвалж бичгээс уламжлалт нэр томьёо, үг хэллэгийг судлах тухайд. 2019 Дэлгэрэнгүй
3 Н. Мөнхцэцэг Нэр томьёоны тогтолцоот шинж ба орчуулгыг танин мэдэхүйн хэл шинжлэлийн үүднээс судлах нь 2019 Дэлгэрэнгүй
4 Б. Баяртуяа Гадаад үгийн зөрүүтэй бичлэгийг жигдлэх хэл шинжлэлийн үндэслэл (өдөр тутмын сонины жишээн дээр) 2019 Дэлгэрэнгүй
5 Б. Баяртуяа Гадаад үгийн зөрүүтэй бичлэгийг жигдлэх хэл шинжлэлийн үндэслэл (өдөр тутмын сонины жишээн дээр) 2019 Дэлгэрэнгүй
6 Т. Пүрэвсүрэн Компьютерын үг зүйд зориулсан монгол хэлний бүтээврийн ангилал 2019 Дэлгэрэнгүй
7 О. Шинэбаяр Хөдөлмөрийн харилцааг илэрхийлэх мэргэжлийн үг хэллэг хэл шинжлэлийн судлагдахуун болох нь 2020 Дэлгэрэнгүй
8 Н. Мөнхцэцэг Англи үг нэр томьёог монгол хэлэнд галигчлах, үсэгчлэх асуудалд. 2020 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Токусу Күрэбито Монгол хэлтэн ард түмний нэр томьёоны зөрөөг багасгахын ач холбогдол 2020 Дэлгэрэнгүй
2 Б. Баяртуяа, С. Соёлсүрэн Монгол улс, ӨМӨЗО-ны улс төрийн нэр томьёоны харьцуулал 2020 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г. Гэрэлмаа Монгол төрөл хэлтний байгалийн ухааны нэр томьёоны уламжлал ба өнөөгийн түвшин 2019 Дэлгэрэнгүй
2 Н. Мөнхцэцэг Монгол хэлтэн ард түмний нэр томьёоны орчуулгын асуудалд 2019 Дэлгэрэнгүй
3 Б. Баяртуяа Ковидын өмнө ба дараа монгол хэлэнд шинэ үгийн орчуулгын асуудалд 2019 Дэлгэрэнгүй
4 Б. Золжаргал, Н. Амартүвшин Уламжлалт нэр томьёог сурвалж бичгээс уудлахуй 2019 Дэлгэрэнгүй
5 Ц. Өнөрбаян Монгол хэл шинжлэлийн нэр томьёоны харьцуулсан ажиглалт 2019 Дэлгэрэнгүй
6 Б. Жадамбаа Усгал (Wusihala). Монгол ба Өвөр Монголын боловсролын зарим нэр томьёоны онцлог, ялгаа 2019 Дэлгэрэнгүй
7 Ж. Раднаабазар Шинжлэх ухааны нэр томьёог боловсронгуй болгох асуудалд 2019 Дэлгэрэнгүй
8 С. Энхбадрах Алтай хэл шинжлэлд холбогдох зарим нэр томьёоны тухайд 2019 Дэлгэрэнгүй
9 М. Ургамал Монгол хэлнээ биологийн төрөл зүйлийг нэрлэх асуудалд 2019 Дэлгэрэнгүй
10 О. Шинэбаяр Монгол нэр томьёо судлалын өнөөгийн хөгжил, хэтийн төлөв 2020 Дэлгэрэнгүй
11 Т. Пүрэвсүрэн, Д. Ууганбаатар Нэр томьёоны өгөгдлийн сан байгуулах асуудалд 2020 Дэлгэрэнгүй
12 Т. Пүрэвсүрэн Монгол нэр томьёоны цахим толь бичиг 2020 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД