Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн грант
Хугацаа: 2019-2020
Санхүүжилт: 60,000.0 мян.төг
Түлхүүр үг : Малын өвчин, оношилгоо, малын өвчний заавар, мал эмнэлгийн нэгж, эмгэг, эмнэлзүйн нийтлэг шинж
Үр дүн
1. Мал, амьтны өргөн тархмал халдварт 13, халдваргүй 10, паразиттах 11 нэрийн өвчний тус бүр 30 асуулгатай нийт 150 хариулт бүхий өгөгдөлтэй эмнэлзүйн нийтлэг шинж тэмдэгээр урьдчилан оношилж, лабораторийн шинжилгээний хариугаар эцсийн онош баталгаажуулан мэдээлэх дэд систем, нийт 149 мал эмнэлгийн нэгж тасгуудын удирдлага, хяналтын мэдээллийн систем: Үүнд:
- Мал, эмнэлгийн нэгж, тасгийн мэдээлэл
- Малын эм, бүтээгдэхүүний мэдээлэл
- Мал, эмнэлгийн тухай хууль, дүрэм, журам
- Хурал болон сургалтын зар, мэдээлэл
- Санал, хүсэлт хүлээн авах, хариу мэдээлэх емэйл систем
2. Мэдээллийн санд бүртгэлтэй малын өвчин, эмгэгийг гар утасны вэб аппликейшн ашиглан оношлох дэд систем.
3. http://mvc.edu.mn домэйн хаяг нь 7/24 цаг интернэт сүлжээ болон цахилгаан эрчим хүч, серверийн хэрэгцээг бүрэн хангах зориулалтын хостод байрлаж байгаа.
4. Мал эмнэлгийн дундын хоршооны хэрэглэгчид болон нийт мал эмнэлгийн 149 нэгж, тасагт програмыг хэрэглэх заавар, сургалтыг онлайнаар 2 удаа зохион байгуулсан.
5. Мал, амьтны 30 өвчний өвчлөлийн үед таван хошуу малын биед илрэх эд, эсийн эмгэг өөрчлөлтүүдээр In VIVO болон ON VITRO оношлох, үнэлэх өнгөт зураг 300, дүрс бичлэг 30 бүхий өгөгдлийн сан бүрдүүлсэн байна. Мал эмнэлгийн 4 байгууллагад цахим төхөөрөмжийн хангалт (4 иж бүрэн компьютер) хийгдсэн байна.
6. Том малын 20, төлийн 10 өвчин тус бүрийн, нийт 30 өвчний сэргийлэх 15, оношлох 5, эмчлэх 5 аргуудыг багтаасан эмчилгээний өвөрмөц технологи бүхий зааварчилсан удирдамжуудыг сонгон, өгөгдсөн мэдээллүүдийг(700 өгөгдөл) байршуулж, ON LINE оношлох, сэргийлэх,эмчлэх болон мэдээлэл солилцох сорилын загвар нэвтрүүлсэн байна.
7. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн удирдлага, хяналтын програм хангамжийг хэрэглэх заавар гарын авлагыг текст болон видео хэлбэрээр боловсруулан, цахим хэлбэрээр түгээсэн