Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Эмийн ургамлын биологийн идэвхийн судалгааны асуудалд



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУА грант

Хугацаа: 2019-2020

Санхүүжилт: 4,000.0 мян.төг

Түлхүүр үг : Эмийн ургамал, антиоксант идэвх, үрэвслийг дарах идэвх, ацетилхолиэстраза ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадвар

Үр дүн

1. Антиоксидант идэвхийг 3 аргаар судалж, арга зүйг нутагшуулав. Үүнд: 8 зүйл ургамлын 12 түүхий эдээс бэлтгэсэн 57 хандыг DPPH радикал зайлуулах арга, 4 зүйл ургамлын 4 түүхий эдээс бэлтгэсэн 19 хандыг ABTS+ катион радикал зайлуулах арга, 7 зүйл ургамлын 12 түүхий эдээс бэлтгэсэн 48 хандыг төмрийн ионыг (Fe+3) ангижруулах аргаар тус тус судлав.
4 зүйл ургамлын 8 түүхий эдээс бэлтгэсэн 37 хандны үрэвслийг дарах идэвхийг цусны улаан эсийн мембран бэхжүүлэх арга, 4 зүйл ургамлын 7 түүхий эдээс бэлтгэсэн 26 хандны ацетилхоли-эстераза ферментийн идэвхийг дарангуйлах чадвар, 2 зүйл ургамлын 5 түүхий эдээс бэлтгэсэн 15 хандны нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадварыг тус тус нэг аргаар судлав.
2. Антиоксидант идэвхтэй, ацетилхолинэстераза ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадвартай бодисууд туйлт ханданд агуулагдаж байгаа тул тэдгээрээс дээрх үйлдэлтэй бодисуудыг ялгах нь зөв болохыг тогтоов. Харин үрэвслийг дарах идэвхтэй нэгдлүүд туйлгүй ханданд агуулагдаж байна.
3. Ургамлын ханд, бүлэг хандны биологийн идэвхийг in vitro нөхцөлд судалснаар идэвхтэй нэгдлүүд ямар ханданд байгааг тодорхойлж, улмаар тэдгээрээс зорилтот бодисуудыг ялгах боломжтой болж байна. Ингэснээр химийн судалгааг тодорхой чиглэл, зорилготой хийх юм.
4. Биологийн идэвхийг судалсан бодисуудаас фенолт нэгдэл, флавоноидын ангиллын нэгдлүүд антиоксидант идэвхтэй, ацетилхолинэстераза ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадвартай байв. Харин флавоноид агликон ба тосны хүчил, тосны хүчлийн нийлмэл эфир үрэвслийг дарах идэвхтэй байв.
5. Судалгааны дүнд Хөмрөө хувиланга, Татаар зираа, Ягаан цээнэ ургамлууд антиоксидант идэвхтэй, Хигмэл балдаргана, Үнэгэн сүүлхэй лидэр нь үрэвэслийг дарах, Сибирь удвал ацетилхолин-эстераза ферментийн идэвхийг дарангуйлах, Ягаан цээнэ ба Сөөгөн боролзгоно нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадвартай болохыг тус тус тогтоов.
6. Ургамлын биологийн идэвхэд тулгуурлан химийн судалгаа хийснээр туйлт ханд ба туйлгүй ханд, тэдгээрээс цэврээр ялгасан нэгдлийг тодорхой чиглэлээр боловсруулж эмийн хэлбэрт шилжүүлэх боломж бүрдэв.
7. ШУА, ХХТХ-гийн Байгалийн нэгдлийн химийн лабораторит эмийн ургамлын антиоксидант идэвхийг 3 арга, үрэвслийг дарах идэвх, ацетилхолинэстераза ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадварыг тус тус нэг аргаар судлан тогтоосны үндсэн дээр химийн судалгааг хийх, тодорхой зорилготойгоор идэвхтэй бүлэг ханднаас идэвхтэй нэгдлийг ялган тодорхойлох чиглэл нутагшиж байна.
8. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр эмийн ургамлын хими, биологийн идэвхийг зэрэг судалж, дүн шинжилгээ хийж, судалгааны чиглэл, загвар, зорилго, зорилтыг тодорхойлж чадах ургамлын химич-биологич мэргэжилтэнг бэлтгэх суурь тавигдав.
9. Эмийн ургамлын антиоксидант идэвхийг 3 арга, үрэвслийг дарах идэвх, ацетилхолинэстераза ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадварыг тус бүр нэг аргаар судлан тогтоосон үр дүнг боловсруулж олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний өгүүлэл – 1, дотоодын мэргэжлийн сэтгүүлд 1 өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний хуралд 2 илтгэл хэлэлцүүлэв.
Мөн судалгааны үр дүнгээр төслийн удирдагч доктор Г.Одонтуяа химийн шинжлэх ухааны доктор, эрдэм шинжилгээний ажилтан М.Номин биологийн ухааны магистр, Р.Одням химийн ухааны магистр цол тус тус амжилттай хамгаалав.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г. Одонтуяа Монгол орны эмийн зарим ургамлын метаболитууд: бүтэц байгууламж, ашиглах шинжлэх ухааны үндэслэл, Химийн шинжлэх ухааны докторын кэрэг горилсон нэг сэдэвт бүтээл 2021 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ШУА, ХХТХ-ийн Байгалийн нэгдлийн химийн лабораторит эмийн ургамлын ханд, цэвэр нэгдлийн антиоксидант идэвхийг 3 арга - спектрофотометр, үрэвслийг дарах идэвх, ацетилхолинэстераза ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадварыг тус тус нэг арга – спектрофотометр ашиглан тодорхойлох туршилтанд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг бэлтгэж, арга зүйг тогтоов. 2021 Дэлгэрэнгүй
2 ШУА, ХХТХ-ийн Байгалийн нэгдлийн химийн лабораторит эмийн ургамлын ханд, цэвэр нэгдлийн антиоксидант идэвхийг 3 арга - спектрофотометр, үрэвслийг дарах идэвх, ацетилхолинэстераза ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах чадварыг тус тус нэг арга – спектрофотометр ашиглан тодорхойлох туршилтанд хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийг бэлтгэж, арга зүйг тогтоов. 2021 Дэлгэрэнгүй
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Odontuya G. Phytochemicals in leaves of Cotoneaster mongolica, their antioxidative, and acetylcholinesterase inhibitory activity 2019 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Номин М., Одонтуяа Г., Пүрэвдорж Э., Энхжин Г., Ерөөлт Ч., Энхмаа Г. Сибирь мийн хумс (Nepeta sibirica L.) ургамлын газрын дээд хэсгийн чанар, тооны шинжилгээ ба антиоксидант идэвх 2020 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Одонтуяа Г., Пүрэвдорж Э., Номин М., Номуун Ц. Монгол орны зарим эмийн ургамлууд болон ялгасан цэвэр нэгдлүүдийн антииоксидант идэвхийн судалгаа 2020 Дэлгэрэнгүй
2 Номин М., Пүрэвдорж Э., Одонтуяа Г. Сибирь удвал (Aquilegia sibirica L.) ургамлын газрын дээд хэсгийн стандартчиллын зарим үзүүлэлт ба антиоксидант идэвхийн судалгаа, ШУА, ХХТХ 2020 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД