Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 045
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2003-2005
Санхүүжилт: 57119753 мян.төг
Түлхүүр үг : радикал, цогцос, рефесс, түүвэр, тархалт
Үр дүн
1. Микро эдийн засгийн ханамжийг максимумчлах бодлогыг параметрт, глобаль, дискрет, дифференциалчлагдахгүй бодлого болгон томъёолж тус бүрд бодох арга алгоритм боловсрууулсан.
2. Параметрт оптимизацийг глобаль оптимизацид хэрэглэх боломжийг бий болгосон.
3. Гар үсгийн бичмэлийн математик загварыг боловсруулж, оновчтой хувилбар сонгох асуудлыг оптимизацын аргаар шийдвэрлэсэн.
4. Уул уурхайн гүнийг оновчтой тодорхойлох загвар гаргасан.
5. Зохимжтой жолоодлогын хотгор бодлого бодох арга байгуулж, тоон туршилт хийсэн.
6. Дискрет оптимизацийн чиглэлээр квадратлаг томилолтын бодлого бодох арга байгуулж, тоон туршилт хийн Вариац тэнцэтгэл биш ба удирдлагын хоорондын хамаарлыг судалсан.
7. Параметрийн бус регрессийн статистикийн асуудалд хамаарагдах асуудлаар судалгаа явуулав.
8. Нэг болон хоёр хэмжээст тохиолдолд локаль вейвлет задаргааны коэффициентуудыг олох зарим квадратур томъёонуудын чанарыг судалсан.
9. х f(x)+x =0 адилтгал биелэх ассоциатив цагиргын локаль төгсгөлөг цогцос төгсгөлөг дүрслэгдэхийг тогтоосон.