Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 1996-2000
Санхүүжилт: 57068.0 мян.төг
Түлхүүр үг : шилэлтийн заалт, удамшилт, давтагдалт, үр ашиг, хөврөл шилжүүлэн суулгалт, даавар, өндгөн эс
Үр дүн
1. Ноолуурын ямааны удамзүй, сонгон үржүүлэг сэдвийн хүрээнд ноолуурын монгол ямааны ашиг шимийн шинжүүдийн удамзүйн үзүүлэлтийг тогтоосны дүнд үржлийн малын ашиг шимт чанарыг хам шинжээр үнэлэх дэвшилтэт арга-шилэлтийн заалтын хувилбаруудыг боловсруулав.
2. Ямааны биотехнологи сэдвийн дагуу хөврөлийг мэс заслын бус аргаар зайлж авах арга боловсруулж, шилмэл ямааны хөврөлийн сан бүрдүүлэв.
3. Ямааны бэлчээрт үзүүлэх нөлөө дэд сэдэвт судалгааны ажлаар хээрийн бүсийн хялгана-агь-хазаар өвст бэлчээрт зонхилон тархсан 16-22 зүйл ургамлын хөгжлийн тодорхой үе шатанд ямаа хэрхэн идэж буйг судлав.
4. ГГС үүлдрийн ямаа дэд сэдвийн хүрээнд уг үүлдрийн ямааны ашиг шим, ноолуурын чанарын одоогийн түвшинг гол үзүүлэлтээр гаргаж, цаашид үржил, шилэлтийн ажлыг хөтлөн явуулах чиглэлийг гаргав.
5. Уулын бор үүлдрийн ямаа дэд сэдвийн дагуу янз бүрийн нас хүйсний ямааны ноолуурын чанарын үзүүлэлт, ноолуурын ширхэгийн голчийн давтамжийг гаргав.
6. Янз бүрийн үүлдэр, омог, хэвшлийн ямааны ноолуурын цэвэр гарц, чанарын үзүүлэлтүүд сэдвийн дагуу 5 омог, орон нутаг дахь 8 агуулахаас ирүүлсэн түүхий ноолуурын цэвэр гарцыг үйлдвэрийн аргаар анх удаа тодорхойлов.
7. ГГС үүлдрийн ямааны арьсны морфологи бүтэц сэдвийн хүрээнд арьсны анхдагч, хо¸рдогч уутанцарын тоо, харьцаа, голчийн үзүүлэлтийг ямааны анги чанартай холбон судалсан болно.