Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүн амын урт наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : ШУТ төсөл

Хугацаа: 2011-2015

Санхүүжилт: 121,410.0 мян.төг

Түлхүүр үг : Насжилт, урт наслалт, хөгшрөл судлал, судасны хөшүүн чанар

Үр дүн

Зорилт 1-ийн хүрээнд:
Судалгаанд хамрагдсан ахмад настны бие бялдарын зарим үзүүлэлтийн тодорхойлж үзэхэд биеийн өндөр 161.9±7.6 см (эр 150.4±7.1, эм 153.7±8.9), Биеийн жин 69.8±13.5 кг (63.6±14.1, 65.4±14.2), Биеийн жингийн индекс 26.6±4.7 (эр 28.0±5.5, эм 27.6±5.3), ГАДХЗ баруун 0.8±0.24 мм (эр 0.69±0.18, эм 0.72±0.2), ГАДХЗ зүүн 0.81±0.24 мм (эр 0.69±0.18, эм 0.72±0.21), CAVI – баруун 9.32±1.27 (эр 8.84±1.14, эм 8.97±1.19), CAVI – зүүн 9.39±1.31 (эр 8.89±1.19, эм 9.03±1.24), дундаж CAVI 9.35±1.26 (эр 8.86±1.15, эм 9.00±1.20) байлаа. Ахмад настны бие бялдар, физиологийн үзүүлэлт хоорондын хамаарлыг тооцож үзэхэд ЗШСИ (r=0.451 p>0.01), нийт холестрол (r=0.098, p<0.01), триглицерид (r= 0.071, p<0.01), ИНЛП-ХС (r=0.131, p<0.01), БНЛП-ХС (r=0.052, p<0.05), ийлдсийн ТТД (r=0.144 , p<0.01), ГАДХЗ (r=0.261, p<0.01), изопростан (r=0.226, p<0.01), систолын артерийн даралт (r=0.102, p<0.01) зэрэг үзүүлэлт нь наснаас шууд хамааралтай нэмэгдэж байсан бол биеийн өндөр (r= -0.097, p<0.01), биеийн жин (r= -0.194, p<0.01), БЖИ (r= -0.162, p<0.01), цээжний тойрог (r= -0.138, p<0.01), бугалганы тойрог (r= -0.238, p<0.01), бүсэлхийн тойрог (r= -0.074, p<0.01), өгзөгний тойрог (r= -0.147, p<0.01), гуяны тойрог (r= -0.290, p<0.01), ийлдсийн Т3 (r= -0.103, p<0.01) болон нийт антиоксидантын чадавх (r= -0.150, p<0.01) зэрэг нь урвуу хамааралтай өөрчлөгдөж байсан.
Зорилт 2-ын хүрээнд:
- Судалгаанд хамрагдсан нийт ахмад хүмүүсийн 36.2% нь харьцангуй эрүүл, 63.8% нь эрүүл бус байгаа ба харьцангуй эрүүл хүмүүсийн эзлэх хувь нь настай шууд хамааралтай буурч байна. Эрэгтэйчүүдийн 33.3%, эмэгтэйчүүдийн 37.3% нь харьцангуй эрүүл байлаа.
- Пауссоны регрессийн шинжилгээгээр эрүүл мэндийн байдал муудаж III,IV,V түвшин рүү шилжих эрсдлийг судлахад нас нэмэгдэх тусам эрсдэл нэмэгдэж байна. 55-60 насны хүмүүстэй харьцуулахад 60-аас дээш насны бүлгүүдэд эмгэгтэй болох эрсдэл 1.83-2.38 дахин их байна.
- Ямар нэгэн эмгэгтэй байх эрсдэл эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.03 дахин их, бүс нутгаар харьцуулбал Улаанбаатар хоттой харьцуулахад бусад бүс нутгуудад амьдардаг ахмад настангуудын хувьд 2.1-3.37 дахин өндөр байна.
- Олон хүчин зүйлийн бинар регрессийн шинжилгээгээр эрүүл урт наслалтанд өрхийн орлого, тамхи татсан хугацаа, өдөрт татдаг тамхины тоо, жимсний хэрэглээ, идэвхитэй хөдөлгөөн, цусан дахь БНЛП, ИНЛП, Тригелцридийн хэмжээ, гүрээний судасны зузаан болон CAVI зэрэг үзүүлэлтүүд тус тус үнэн магадтай нөлөөлж байна.
- Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа боловч нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувь 2006-2013 онуудад буурсан хандлагатай байна.
- Том ширхэгт тоосонцорын тухайн жилийн өдрийн дундаж агууламж хэмжээ 50-100 болж нэмэгдэхэд нийт хүн амд эзлэх ахмад настны эзлэх хувийн жин 0.19 хувиар буурч байгаа ба сулавтар хамааралтай байна. Хүхэрлэг хийн өдрийн дундаж агууламж 10 нэгжээр нэмэгдэхэд нийт ахмад настны эзлэх хувийн жин 1,1 хувиар буурч байна. Мөн азотын давхар ислийн хэмжээ ба нүүрсхүчлийн хийн хэмжээ нь эрүүл урт наслалтанд нөлөөлж байна.
- Монгол улсын 60-аас дээш насны хүн амын тархалтын газарзүйн атласыг гарган судлахад Улаанбаатарт хамгийн их буюу 2000-аас дээш, Баян-Өлгий аймаг нилэнхүйдээ, Өвөрхайнгайн хойд сумд, Дундговь, Хэнтий аймгуудад илүү өндөр тархалттай байна.
- Өндөр настны тархалт нь хойд өргөрөгийн 42-47 градус, уртрагын 103-108 градуст хамийн өндөр тархалттай байна. Агаарын харьцангуй чийгшилийг өндөр настны тархалтай харьцуулж авч үзэхэд жилийн дундаж чийгшил нь 40-60 хувьтай бүс нутагт өндөр настай амьдрах таатай бүс нутаг байж болох юм.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, Э.Одхүү, М.Мөнхзол “Ахмад настанд түүдгэнцрийн шүүлтийн хурд түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг судалсан нь” Хүрэлтогоот , 27-29 2012 Дэлгэрэнгүй
2 Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, С.Одсүрэн, Э.Одхүү, М.Мөнхзол , “Ахмад настанд прооксидант, антиоксидант тогтолцоог түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлтэй холбон үнэлсэн нь” Хүрэлтогоот , 35-38 2012 Дэлгэрэнгүй
3 С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Ж.Мөнхцэцэг, Л.Мөнхтулга, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол , “Ахмад настанд өнчин тархи-бамбай булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлтийг тодорхойлсон нь” Хүрэлтогоот , 31-34 2012 Дэлгэрэнгүй
4 Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, М.Мөнхзол, Т.Ариунаа “Ахмад настанд бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурдыг судасны уян хатан чанарын өөрчлөлттэй холбон судалсан нь” ЭМШУ Сэтгүүл, ; (23); 1:19-21 2013 Дэлгэрэнгүй
5 Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, Л.Мөнхтулга, Э.Одхүү, Ж.Мөнхцэцэг, М.Мөнхзол, Т.Ариунаа , “Ахмад настны бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан нь” ЭМШУСэтгүүл, ; (24); 2:4-7 2013 Дэлгэрэнгүй
6 С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Ж.Мөнхцэцэг, Л.Мөнхтулга, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол , “Ахмад настанд бамбай булчирхайн үйл ажиллагааг ийлдсийн өөх тосны зарим үзүүлэлттэй уялдуулан судалсан нь” INNOVATION анагаах ухааны сэтгүүл УБ 7:48-51 2013 Дэлгэрэнгүй
7 С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Ж.Мөнхцэцэг, Л.Мөнхтулга, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол , “Харьцангуй эрүүл ахмад настанд өнчин тархи-бамбай булчирхайн дааврын түвшинг үндсэн солилцооны эрчмитэй холбон судалсан дүн” ЭМШУСэтгүүл Vol.9, №4, (26);128-131 2013 Дэлгэрэнгүй
8 Л.Отгонбаяр, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, О.Зэсэмдорж, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Э.Одхүү , “Улаанбаатар хот, Хангай, Баруун бүсийн ахмад настны судасны хөшүүн чанарыг тодорхойлсон нь” INNOVATION анагаах ухааны сэтгүүл УБ, хэвлэл 2, он, 54-58 2013 Дэлгэрэнгүй
9 Л.Отгонбаяр, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, О.Зэсэмдорж, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Э.Одхүү , “Улаанбаатар хот, Төв, Зүүн бүсийн ахмад настны судасны хөшүүн чанарыг тодорхойлсон нь” ЭМШУСэтгүүл, хэвлэл 4 117-222 2013 Дэлгэрэнгүй
10 З.Ариунжаргал, О.Зэсэмдорж, С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Э.Одхүү, М.Мөнхзол, Ж.Мөнхцэцэг, Ц.Лхагвасүрэн, Л.Мөнхтулга , “Ахмад настаны цусны глюкозы хэмжээ ба хүнсний хэрэглээний хамаарал” INNOVATION анагаах ухааны сэтгүүл УБ Vol.8, №2, (4)x28-32 2014 Дэлгэрэнгүй
11 З.Ариунжаргал, О.Зэсэмдорж, С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Э.Одхүү, М.Мөнхзол, Ж.Мөнхцэцэг, Ц.Лхагвасүрэн, Л.Мөнхтулга , “Ахмад настаны өлөн үеийн цусны глюкозын түвшинг бүс нутаг болон бие бялдарын зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан нь” ЭМШУСэтгүүл, Vol.10, №1, (29)x28-30 2014 Дэлгэрэнгүй
12 М.Оюунсүрэн, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн , “Монгол ахмад настны өөх тосны солилцооны зарим үзүүлэлтийг газарзүйн бүсүүдээр судалсан нь” ЭМШУСэтгүүл, Эрдмийн чуулган-56, Vol.11, №2, (30) он 2014 Дэлгэрэнгүй
13 М.Оюунсүрэн, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн , “Монгол ахмад настнуудад дислипидемийг судалсан дүн” INNOVATION анагаах ухааны сэтгүүл УБ Vol.9, №3, 164-165 2015 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Erdenebat N, Odsuren S, Bat-Erdene N, Odkhuu E, Zesemdorj O, Munkhzol M, “Association between arterial stiffness and glomerular filtration rate in Ulaanbaatar city elderly population” International society of Nephrology-global outreach, continuing medical education meeting-4 Дэлгэрэнгүй
2 Bat-Erdene N, Odsuren S, Erdenebat N, Odkhuu E, Zesemdorj O, Munkhtsetseg J, Munkhtulga L, Davaalkham D, Munkhzol M, Lkhagvasuren Ts, “Lifestyle factors of elderly people in rural and urban areas” Mongolian Journal of Health Sciences, supplement V9, 33 2012 Дэлгэрэнгүй
3 Odsuren S, Erdenebat N, Bat-Erdene N, Odkhuu E, Zesemdorj O, Munkhzol M, “Relationship between changes of hypothalamic –pituitary-thyroid axis function, serum lipid level and cardio-ankle vascular index in Mongolian elderly people” Актуальные вопросы современной медицины, г.Иркутск, 22-24 апреля года 2013 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 М.Оюунсүрэн, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн , “Монгол ахмад настанд гиперлипидемийн тохиолдлыг судалсан нь” Судлаач-13, х273-274 Дэлгэрэнгүй
2 М.Бадрах, О.Зэсэмдорж, С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Ш.Үжин, Б.Дэлгэрэх, Л.Мөнхтулга, Ж.Мөнхцэцэг, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Э.Одхүү Н.Хүдэрчулуун, “Монгол хүний урт наслалтанд нөлөөлөх нийгэм, эдийн засаг, газар зүйн хүчин зүйлийн нөлөөг үнэлсэн нь” INNOVATION анагаах ухааны сэтгүүл, Vol.9, №4, х65-69 Дэлгэрэнгүй
3 С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол , “Бамбай булчирхайн үйл ажиллагаа бодисын солилцооны эрчим болон ийлдсийн өөх тосны түвшинд нөлөөлөх нь” Нийгмийн эрүүл мэндийн онол практикийн II бага хурлын эрдмийн бүтээлийн товчоон УБ х94-95 2012 Дэлгэрэнгүй
4 С.Одсүрэн, Э.Одхүү, Ж.Мөнхцэцэг, Л.Мөнхтулга, Ц.Лхагвасүрэн, М.Мөнхзол , “Хот,хөдөөгийн харьцангуй эрүүл ахмад настанд өнчин тархи-бамбай булчирхайн дааврын түвшинг тодорхойлсон нь” Био-Анагаахын салбарын эрдмийн чуулган-55 материал УБ х58-59 2013 Дэлгэрэнгүй
5 Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, Э.Одхүү, М.Мөнхзол, Т.Ариунаа , “Ахмад настны бөөрний түүдгэнцрийн шүлтийн хурд тодорхойлсон дүн” Био-Анагаахын салбарын эрдмийн чуулган-55 материал УБ х8 2013 Дэлгэрэнгүй
6 Л.Отгонбаяр, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Э.Одхүү “Монгол орны ахмад настанд судасны хөшүүн чанарыг тодорхойлсон нь” Био-анагаахын салбарын эрдмийн чуулган-55 материал УБ х29-30 2013 Дэлгэрэнгүй
7 З.Ариунжаргал, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол, Л.Мөнхтулга “Ахмад настны антропометрийн үзүүлэлтүүдийг насны бүлгээс хамааруулан судалсан нь” Био-анагаахын салбарын эрдмийн чуулган-55 материал УБ, ь х7-8 2013 Дэлгэрэнгүй
8 З.Ариунжаргал, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол, Л.Мөнхтулга “Ийлдсийн глюкоз, инсулин түвшинг наснаас хамааруулан судалсан нь” Био-анагаахын салбарын эрдмийн чуулган-55 материал УБ х25-26 2013 Дэлгэрэнгүй
9 З.Ариунжаргал, О.Зэсэмдорж, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, Э.Одхүү, Ж.Мөнхцэцэг, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Л.Мөнхтулга , “Ахмад настны глюкозын түвшинг хоол тэжээлтэй холбон судалсан нь” Био-анагаахын салбарын эрдмийн чуулган-56 материал УБ х8 2014 Дэлгэрэнгүй
10 З.Ариунжаргал, О.Зэсэмдорж, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, Э.Одхүү, Ж.Мөнхцэцэг, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Л.Мөнхтулга , “Ахмад настны өлөн үеийн глюкозыг бие бялдрын зарим үзүүлэлттэй харьцуулан судалсан нь” Био-анагаахын салбарын эрдмийн чуулган-56 материал УБ х8 2014 Дэлгэрэнгүй
11 М.Оюунсүрэн, М.Мөнхзол, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, О.Зэсэмдорж, Э.Одхүү, Ц.Лхагвасүрэн , “Монгол ахмад настны өөх тосны солилцооны зарим үзүүлэлтийг бие бялдрын зарим үзүүлэлттэй холбон судалсан нь” Био-анагаахын салбарын эрдмийн чуулган-56 материал УБ х25-26 2014 Дэлгэрэнгүй
12 М.Оюунсүрэн, М.Мөнхзол, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, О.Зэсэмдорж, Э.Одхүү, Ц.Лхагвасүрэн , “Монгол ахмад настны өөх тосны солилцооны зарим үзүүлэлтийг газарзүйн бүсүүдээр судалсан нь” Био-анагаахын салбарын эрдмийн чуулган-56 материал УБ х25 2014 Дэлгэрэнгүй
13 М.Оюунсүрэн, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн , “Ахмад настны өөх тосны солилцооны зарим үзүүлэлтийг махны хэрэглээ болон хорт зуршилтай холбон судалсан нь” Геронтологи, гериатрийн Насжилт ба нийгмийн эрүүл мэнд сэдэвт үндэсний VII симпозиум х112-113 2014 Дэлгэрэнгүй
14 Л.Отгонбаяр, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, М.Мөнхзол, Ц.Лхагвасүрэн, Э.Одхүү “Монгол орны ахмад настанд хөшүүн чанарыг судалсан нь” Геронтологи, гериатрийн Насжилт ба нийгмийн эрүүл мэнд сэдэвт үндэсний VII симпозиум х100-103 2014 Дэлгэрэнгүй
15 Н.Эрдэнэбат, Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол , “Ахмад настанд бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тооцож, тодорхойлсон нь” Био-Анагаахын салбарын эрдмийн чуулган-56 материал УБ х7 2014 Дэлгэрэнгүй
16 Н.Эрдэнэбат, С.Одсүрэн, Т.Ариунаа, М.Мөнхзол , “Улаанбаатар хотын ахмад настны бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурдыг судасны уян хатан чанарын өөрчлөлттэй уялдуулан судалсан нь” Судлаач-12, материал УБ х160 2014 Дэлгэрэнгүй
17 Н.Эрдэнэбат, С.Одсүрэн, М.Мөнхзол, Т.Ариунаа , “Ахмад настанд сийвэнгийн креатинины түвшинг тогтоож бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тооцоолсон нь” Геронтологи, гериатрийн Насжилт ба нийгмийн эрүүл мэнд сэдэвт үндэсний VII симпозиум х112-113 2014 Дэлгэрэнгүй
18 Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, О.Зэсэмдорж, Э.Одхүү “Монгол орны ахмад настны гүрээний дотор ханын зузааныг илрүүлсэн дүн” Зүрх судасны үндэсний концеренци УБ х42-43 2014 Дэлгэрэнгүй
19 Н.Бат-Эрдэнэ, С.Одсүрэн, Н.Эрдэнэбат, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол , “Ахмад настны гүрээний дотор ханын зузааныг зарим эрсдэлт хүчин зүйлүүдтэй харьцуулан судалсан нь” Анагаах ухааны салбарын эрдмийн чуулган-56 материал УБ х113-114 2014 Дэлгэрэнгүй
20 С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, О.Зэсэмдорж, Э.Одхүү, М.Мөнхзол , “Ахмад настанд фрамингхамын оноо тооцож, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг үнэлсэн нь” Био-Анагаахын салбарын эрдмийн чуулган-56 материал УБ х7-8 2014 Дэлгэрэнгүй
21 С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Э.Одхүү, М.Мөнхзол “Монгол орны харьцангуй эрүүл ахмад настанд өнчин тархи-бамбай булчирхайн дааврын түвшинг судалсан нь” Геронтологи, гериатрийн Насжилт ба нийгмийн эрүүл мэнд сэдэвт үндэсний VII симпозиум х104-108 2014 Дэлгэрэнгүй
22 С.Одсүрэн, Н.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэбат, Э.Одхүү, Ц.Лхагвасүрэн, М.Мөнхзол , “Монгол ахмад настанд зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг фрамингхамын оноо тооцож үнэлсэн нь” Зүрх судасны төвийн эрдмийн чуулган , Зүрх судасны үндэсний конференц, УБ , х24-25 2014 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монгол улсын 4 бүс болон Улаанбаатар хотын эрэгтэй 60 ба түүнээс дээш, эмэгтэй 55 ба түүнээс дээш насны ахмад настныг хамруулсан ба Улаанбаатар хотын 6 дүүргээс 400 ахмад настан, Хангайн бүсийн Булган, Орхон аймгийн 354, Баруун бүсийн Ховд аймгийн 400, Төвийн бүсийн Төв, Дорноговь аймгаас 400, Зүүн бүсийн Хэнтий аймгийн 430 ахмад настныг судалгаанд тус тус оролцуулсан. Судалгаанд оролцох хүмүүсийг Улаанбаатар хот болон Төв, Баруун, Зүүн, Хангайн бүсийн аймгуудаас хот, аймаг, сум гэсэн шатлалаар олон үет, санамсаргүй, түүврийн аргаар сонгож 7 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгч, судалгааны зорилго, зорилтыг танилцуулж, сонгогдсон хүн оролцох тухайгаа бичгээр зөвшөөрөл өгсөн тохиолдолд оролцогчдыг судалгаанд хамруулсан. Судалгаанд оролцогчдоос 6 бүлэг 70 асуулт бүхий тусгай карт (хавсралт 1-ээс харна уу), бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд болох биеийн жин, өндөр, БЖИ, цусны даралт, судасны лугшилт, биеийн тойргийн хэмжээсүүдийг хэмжин мэдээллийг цуглуулсан бөгөөд ийлдсэнд өөх тос, креатинин, өлөн үеийн глюкоз, бамбайн дааврууд, ийлдсийн нийт антиоксидант идэвхи, изопростан зэрэг үзүүлэлтүүдийг АНУ, Герман, Итали улсын хүлээн зөвшөөрөгдсөн цомог, урвалж ашиглан тодорхойлсон. Түүнчлэн судасны хөшүүн чанарыг илтгэгч зүрх-шагайн судасны индекс (ЗШСИ)-ийг VaSera VS-1000 (FUKUDA DENSHI, JAPAN) багажаар, гүрээний артерийн дотор ханын зузааныг зөөврийн ЭХО аппаратаар (RisingMed, China) тодорхойлсон. Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД