Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 45,900.0 мян.төг
Түлхүүр үг : Ходоодны хавдар, AGS, HTC, эс хордуулах идэвх
Үр дүн
Мөлхөө холтсон цэцэг, Сибирь чөдөр өвс, Бунгийн яргуйн 28 фракцын дээр хавдрын эсрэг идэвхийн судалгаагаар 28 төрлийн ханднаас 7 нь идэвх үзүүлсэн. Мөлхөө холтсон цэцэг ургамлын спиртэн хандууд, гексан, дихлорметаны болон усан хандууд идэвхтэй байв. Сибирь чөдөр өвсний зөвхөн спиртэн хандууд идэвхтэй байв. Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын дихлорметан ханд нь ходоодны хавдрын AGS шугаман эсийн, харин хлорформ ханд нь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын HCT116 шугаман эсийн ургалтыг тус тус саатуулж, хавдрын эсийн шилжин хөдлөх чадварын хурдыг бууруулах идэвхтэй болох нь тогтоогдов. Бунгийн яргуй (Pulsatilla bungeana C.A.Mey.) ургамлын 80% дихлорметан ханд нь ходоодны хавдрын AGS, бүдүүн, шулуун гэдэсний хавдрын HCT116 шугаман эсүүдийн ургалтыг тус тус саатуулах идэвхтэй байсан бол 96% хлорформ ханд нь хавдрын эсийн шилжин хөдлөх чадварын хурдыг бууруулах идэвхтэй байв.
Өвсөн гурван халууны этилцeтат ханд, өвсөн гурван халууны бутанол ханд, өвсөн гурван халууны усан ханд, өвсөн гурван халууны дихлорметан ханд, өвсөн гурван халууны этанол 80% ханд, өвсөн гурван халууны холимог ханд гэх дээжүүдийн ходоодны хорт хавдрын эсэд үйлчлэх (AGS) антипролифератив идэвхийг судалсан. 6 дээжээс хамгийн өндөр идэвхтэй буюу өвсөн гурван халууны этилцeтат ханд, өвсөн гурван халууны бутанол ханд, өвсөн гурван халууны дихлорметан хандны нийт 3 дээжид үргэлжлүүлэн концентрациас хамаарсан эсийн өсөлтийг дарангуйлах идэвх тодорхойлох IC 50 тодорхойлох туршилт, эсийн шилжин хөдлөх хурдыг үзсэн туршилтууд явуулсан. Туршилтын үр дүнгээс харахад өвсөн гурван халууны этилцeтат хандны IC 50 нь 560 мкг/мл ба эсүүдийн шилжин хөдлөх хурд 11.4 пк/цаг, өвсөн гурван халууны бутанол хандны IC 50 нь 772 мкг/мл ба хурд нь 25 пк/цаг, өвсөн гурван халууны дихлорметан хандны IC 50 нь 382 мкг/мл ба хурд нь 16 пк/цаг байсан. Иймээс 4-р дээж буюу өвсөн гурван халууны дихлорметан ханд нь хамгийн өндөр антипролифератив идэвхтэй байна хэмээн дүгнэж байна.
“Өвсөн гурван халуун”-ы спиртэн болон усан ханданд нимгэн үет хроматографийн шинжилгээгээр фенолт нэгдэл апигенин, рутин, кверцетин зэрэг флавоноидууд агуулагдаж байв. Хуваарилалтын утга нь Rf=0.89; 0.82; 0.24 байлаа.
Мөлхөө холтсон цэцэг ургамлын цэцэг болон газрын дээд хэсгийн нийт 10 төрлийн хандыг туршиж үзэхэд этилацетат ба бутанолын ханд чөлөөт радикалыг дарангуйлах идэвх үзүүлсэн.
Өвсөн гурван халуун тан, Мөлхөө холтсон цэцэг, Бунгийн яргуй, Сибирь чөдөр өвсөнд агуулагдах β-ситостерол ялган HPLC-ээр тодорхойлсон.
Мөлхөө холтсон цэцэг дээр “Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл” боловсруулж батлуулсан. 2022-05-19
Бунгийн яргуй ургамал дээр “Үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүлэл” боловсруулж батлуулсан. 2022-05-19
Бадганаар хоолой хаагдах өвчний монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээний эмнэлзүйн заавар боловсруулан ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлал мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, ЭМЯ-д хүлээлгэн өгөв.