Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хонины ноос шахмал бордоо үйлдвэрлэх арга, технологи



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл

Хугацаа: 2019-2022

Санхүүжилт: 50,000.0 мян.төг

Түлхүүр үг : Монгол хонь, ноос, голч, урт, бүтэц, бордоо, тариалалт, азот, фосфор, магни, шимт тэжээл

Үр дүн

1.1. Шахмал бордооны зориулалттай машин тоног төхөөрөмжийг сонгож, захиалав. 1.2. Худалдан авах гэрээ байгуулж худалдан авав. 1.3. Худалдан авсан тоног төхөөрөмжийг татан авлаа. 2.1. Ажлын байр бэлтгэж үйлдвэрлэлийн зориулалтаар тохижуулсан. 2.2. Тоног төхөөрөмжийн цахилгааны холболтыг хийж гүйцэтгэсэн. 2.3. Тоног төхөөрөмж нь дугуйтай сууринд бэхлэгдсэн хөдөлгөөнтэй хэлбэрт ажилладаг болгон суурилуулсан. 2.4. Тоног төхөөрөмжөө хоосон ажиллуулж ажлын горимд шилжүүлж туршилт хийн ажиллагааг тогтворжүүлсан. 3.1. Ноосон түүхий эдийн бордоо хийхэд шаардлагатай хэмжээг 15 удаа технологийн туршилт хийн тогтоосон. Урт ширхэгтэй ноос нь бордооны үрлийг бий болгох явцад машины эд ангиудад ихээр орооцолддогийг арилгасан туршилт хийж тогтоосон. Үүнд: 1. Сэмлэх машинаар сэмлэсэн туршилтаар тогтоогдсон хонины ноосны урт, 9,0-55,8 мм 2. Гар аргаар хайчилсан туршилтаар тогтоосон хонины ноосны урт, 21,3-33,2 мм 3. Хэрчих машинаар туршсан бөмбөглөгдсөн хонины ноосны урт, 25-34,8 мм Туршилтын дүнг оновчлон бодоход оновчтой утга нь 25-35 мм гэж батлагдсан. Энэ хэрчигдсэн ноос нь бөмбөглөгдсөн хэлбэртэй байна. 4.1. Ноосны хатуу бохирдлыг ялгахдаа ноосны баглааг задлан чулуу, мод зэрэг хатуу хаягдлыг ялгах ангилан ялгалтын ширээ ашиглана. Ингэхдээ ноосон түүхий эдийн 1 зэргийн ангид багтах ноосыг ялгах явцад дээр джрьдагдсан хатуу хогт холвцыг авна. Мөн ноосон нэхмэлийн үйлдвэрлэлд ашигладаггүй 3 дугаар зэргийн ноосыг ялгах технологийг бэлтгэлийн стандартад тохируулан хийнэ. 5.1. Ноосны техникийн үзүүлэлтийг угаасан болон бохир ноосон дээр туршилт хийж үзэхэд бохир ноосны техникийн үзүүлэлт бордооны үрэлд нэн тохиромжтой болохыг тогтоосон. 6.1. Технологийн зүгшрүүлэлтийн туршилтууд хийх. Бохир ноосоор бордооны шахмал хийх ажлыг олон янзын хольцтой болон хольцгүй 100% дангаар нь туршилт хийж үзсэн. 6.2. Эцсийн бүтээгдэхүүн гаргах. 200 кг ноосон бордооны шахмал гаргаж авсан. Үүнд:1. 60% ноос, 40% бууцны хольцтой шахмал 140 кг 2. 100% цэвэр ноосон бордооны шахмал 600 кг 7.1. Бордооны чийгийн хэмжээг 10% болгон жигдрүүлэх нь технологийн ажиллагааг явуулахад хялбар болдогыг оновчлон гаргалаа. 7.2. Тоног төхөөрөмжөөс ноосон шахмал үрэл болохдоо их халж 25°С халуун гардаг тул хүйтэн агаарын тусламжтайгаар үлээлгэх аргаар температурыг 5-10°С болгодог. 8.1. Тасалгааны ургамал тарих туршилтын үр дүнг баталгаажуулах. Хүрээлэнгийн судлаачид зурагт үзүүлснээр өөр өөр жинтэй ноосон бордоогоор бордсон ургамлын өсөлтийг 8 долоо хоногийн турш ургуулж ажиглах жишиг тарьцтай харьцуулах аргаар туршилт хийлээ. Нэг литр савд 1, 5, 10 грамм хэмжээтэй ноосон бордоогоор бордож туршилтыг явуулж хооронд нь харьцуулж үзсэн бөгөөд туршилтын үр дүнгээс харахад 10 грамм бордоогоор бордсон 1 л-ийн савтай цэцэг хамгийн сайн бойжиж ургасан байна. Эндээс дүгнэлт хийж үзвэл 1 л-ийн саванд тасалгааны ургамлыг тариад ноосон бордоогоор бордох хамгийн оновчтой хэмжээ 10 гр болохыг тогтоож баталсан. 8.2. Жимс, жимсгэний бут тарих туршилтын үр дүнг баталгаажуулах. Жимсний мод тарих нүхэндээ ноосон үрлэн бордоог модны дор дэвсгэр болгон хийхээс гадна хөрсөөр хучих явцдаа үе үеэр хийж хөрсөөр хучиж болно. Ингэхдээ тун хэмжээг сайтар баримтлах хэрэгтэй. Хөрсөн дэх бордоо задарч их хэмжээгээр томордог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь хөрсийг сийрэгжүүлэх үүрэгтэй болох тогтоогдлоо. Мөн бордоо нь нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг байна. 8.3. Мод тарих туршилтын үр дүнг баталгаажуулах. Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 5000 мод тарихад хэрэглэх тун хэмжээг туршилтаар 100-140 гр байхаар тооцож хонины ноосон бордоогоор бордож үзэхэд хөрсөнд агуулагдаж шимт тэжээлийн хэмжээ нэмэгдсэн болох нь тогтоогдсон. 9.1. Тасалгааны ургамал тарих тун хэмжээг тогтоох. Тасалгааны ургамал тарихад хэрэглэх тун хэмжээг туршилтаар дараах байдлаар тогтоолоо. Үүнд: • 1 литр хөрсөнд хувьд 10 гр • 4 литр хөрсөнд хувьд 15 гр • 7 литр хөрсөнд хувьд 20 гр • 13 литр хөрсөнд хувьд 30 гр • 21 литр хөрсөнд хувьд 50 гр 9.2. Жимс, жимсгэний бут, хүнсний ногоо тарих тун хэмжээг тогтоох. 1. Жимс, жимсгэний бут тарихад хонины ноосны бордооны тун хэмжээ нь: • Үхрийн нүд: нэг модонд 70- 100 гр • Жимсний бут, сөөг: нэг бутанд 100 гр 2. Хүнсний ногоо тарихад Хонины ноосны бордооны тун хэмжээ: • Азот багатай хүнсний ногоо (N) - Шаардлага: 10-15 гр/ургамал (эрдэнэ шишийн салат, улаан лууван, вандуй, шош гэх мэт) • Дунд зэргийн азоттой хүнсний ногоо (N) - хэрэгцээ: 15-30 г/ургамал (мөсөн ногоон салат, лууван, колраб, өргөст хэмх гэх мэт) • Азот ихтэй хүнсний ногоо (N) - хэрэгцээ: 30-50
10. Эцсийн бүтээгдэхүүний хэрэглээний шаардлагыг харгалзан савлагааны оновчтой хэмжээ, үнэ тогтоох 11. Туршилтын үр дүнгээр хонины ноосон бордоо үйлдвэрлэх эцсийн иж бүрэн технологийг боловсруулж баталгаажуулах гр/ургамал (улаан лооль, таана, хятад байцаа, цэцэгт байцаа, Брюссель нахиалдаг гэх мэт) 9.3. Мод тарих тун хэмжээг тогтоох Модлог ургамал тарихад: Шилмүүст болон навчит мод тутамд 100-140 гр 10. Хонины ноосон шахмал бордооны бүтээгдэхүүний савлагааг хийхдээ хэрэглээний шаардлагыг харгалзан савлагааны оновчтой хэмжээ, үнэ тогтоох 1. Тасалгааны ургамалд - 100 гр, 500 гр, 1.0 кг-ын савлагаатай 2. Жимсгэний модонд - 1,0 кг, 25 кг-ын савлагаатай 3. Хүлэмжийн болон жимсний модны аж ахуйд - 25 кг-ын савлагаатай 4. Газар тариаланд - 25 кг-ын савлагаатай 5. Үнэ. Хонины ноосон бордооны үнийг түүхий эд, үйлдвэрлэлийн зардлын өөрчлөлт зэргээс нь хамааруулж зах зээлийн үнээр худалдан борлуулах шаардлагатай гэж үзэж байгаа болно. 11.1. Бордоо үйлдвэрлэлийн технологи боловсруулж гаргах. Бордоо үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулж хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, туршилтаараа баталгаажуулан мөрдөн ажиллав. Бидний туршилт зүгшрүүлэлтийн ажлын үр дүнд бага оврын /хөдөө орон нутагт ашиглагдах/ үйлдвэрт тохиромжтой байдлаар технологийн зааврыг боловсруулав. 11.2. Патент авах. 1. 2016 онд авсан хүрээлэнгийн лого бүхий барааны тэмдгийн гэрчилгээ 2. Патент авахаар 2017 онд ОӨГ-т мэдүүлэг бичсэн боловч гараагүй 3. “BIOWOOL” барааны тэмдгийн гэрчилгээ

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД