Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 36,000.0 мян.төг
Түлхүүр үг : дасан зохицох, вирусын эсрэг идэвх, базидиомицет мөөг, цөлжилт, экологи, ханд
Үр дүн
1. Судалгааны үр дүнд 27 овгийн 43 төрөлд хамаарах мөөгийн 68 зүйлийн цуглуулга хийсэн. Эдгээр зүйл мөөгөнд малгайт мөөг-29 зүйл, ур мөөг-12 зүйл, модны туруу мөөг-13 зүйл, дүлий мөөг-8 зүйл, уутат мөөг-6 зүйл байна. Тархалтаараа ялгаатай 8 амьдрах орчныг ангилж үзэхэд хамгийн цөөн зүйл тохиолдсон нь уулын хээр, ойн захад тус бүр 2 зүйл байсан бол хамгийн их тархалт нь хусан ойд 19 зүйл тохиолдсон байна. Тохиолдсон зүйлүүд нийт 11 өөр ургах орчноос тэмдэглэгдсэнийг ангилж үзэхэд хамгийн бага нь улиангар дээр 1 зүйл буюу 2 хувь байсан бол хамгийн их нь хөрсөн дээр 19 зүйл буюу 28 хувь нь байсан.
2. Эмийн мөөгийн зүйл, ДНХ-ийн баркод, амьдардаг орчин, ургадаг субсрат, эмчилгээний шинж чанар, вирусын эсрэг идэвхи, мэдээллийн эхийг хамарсан мэдээллийн сан бий болгосон.
3. Төслийн хүрээнд судалгааны үр дүнд тулгуурлан Web of Science, Scopus ишлэлийн системд орсон гадаадын болон ОХУ, МУ-ын шинжлэх ухааны сэтгүүлд нийт 18 өгүүлэл нийтлүүлсэн.
4.Төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн эрдэм шинжилгээний ажлын тайлан бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн