Салбар : Хүмүүнлэгийн ухаан
Төслийн дугаар : 5826128
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2020-2023
Санхүүжилт: 43,500.0 мян.төг
Түлхүүр үг : Палеонтологи, биодавхаргазүй, морфологи, анатоми, эволюц хөгжил, уур амьсгал, палеогеографи.
Үр дүн
- Судалгааны үр дүнгээр нэг сэдэвт ном, зохиол 6 (гадаадад-2, дотоодод-4), танин мэдэхүйн гарын авлага 2, эрдэм шинжилгээний өгүүлэл 24
(гадаадад-21, дотоодод-3), эрдэм шинжилгээний илтгэл 14 (гадаадад-10, дотоодод-4)-ийг тус тус хэлэлцүүлэн, хэвлүүлсэн.
- Өмнөговь аймагт шинээр ашиглалтад орсон “Говийн Байгаль, Түүхийн Музей”-д “Цэрдийн гүн рүү ” сэдэвт үзэсгэлэн, Орхон аймгийн музейд бөгөөд “Монголын
үлэг гүрвэлийн олдвор цуглуулга”, “Шар цав” үлэг гүрвэлийн мөрт газарт түшиглэсэн Палеонтологийн хээрийн лаборатори музейд шинээр үзэсгэлэн дэглэх
ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
- Сэдэвт ажлын хүрээнд 3 бүлэг, 62 зураг, 7 хүснэгт, 2 хавсралт, 126 хуудас төслийн эцсийн тайланг MNS 2492 : 2004 стандартын дагуу бичиж хүлээлгэн өглөө.