1990 онд Монголын ард түмэн социализмаас үндсэн хуульт ардчилал руу тайван замаар шилжсэн. 1992 онд Монгол улс анхны ардчилсан Үндсэн хуулиа батласан бөгөөд үүгээрээ парламентын ардчиллыг бий болгож, үндсэн эрхийг баталгаажуулж, төрийн эрх мэдлийг хязгаарласан. Үндсэн хуулийн цэц (цаашид “Цэц” гэх) нэртэй үндсэн хуулийн шүүхийг энэ Үндсэн хуулиар байгуулсан. Цэц нь хууль тогтоогч, Ерөнхийлөгч, Засгийн газрын үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрх мэдэл буюу үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг.
Үндсэн хуулийн шүүхийн гол чиг үүрэг бол үндсэн эрх болон үндсэн хуулийн бусад зарчмыг хамгаалах явдал юм. Гэвч, Цэц нь институтын хувьд доголдолтой бөгөөд чанаргүй шийдвэрүүд гаргадаг учраас энэхүү чиг үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Цэц нь шүүхийн шийдвэрийг оруулахгүйгээр зөвхөн хууль болон бусад зарим шийдвэрийн абстракт хяналтыг хэрэгжүүлдэг учраас хүний эрхийн тодорхой зөрчлүүдийн ихэнх нь Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд багтдаггүй. Абстракт хяналт зэрэг одоогийн институтын байгууллын хүрээндээ ч Цэц үндсэн эрхийн хамгаалалтыг гол чиг үүргээ болгох боломжтой байсан. Харамсалтай нь, Цэц олон шийдвэртээ үндэслэгээ хийгээгүй төдийгүй Үндсэн хуулийг буруу тайлбарласанаас үндсэн эрхийг муу хамгаалдаг. Харьцуулсан үндсэн хуулийн эрх зүйн судалгаа хийсний үндсэн дээр энэхүү диссертаци нь хоёр саналыг дэвшүүлсэн: (1) Цэцийг илүү үр нөлөөтэй, хараат бус болгохын тулд институтын хувьд шинэчлэх шаардлагатай төдийгүй (2) Монгол улсын Үндсэн хуулийн тайлбарыг сайжруулахын тулд Цэц нь үндсэн хуулийн ёс суртахууны тайлбар гэж нэрлэгддэг үндсэн хуулийг тайлбарлах тодорхой арга (АНУ болон Европын шүүхүүдэд түгээмэл хэрэглэгддэг)-ыг хэрэглэх хэрэгтэй юм. Орчин үеийн үндсэн хуулиуд, ялангуяа хүний эрхийн талаарх түүний заалтууд нь өөр хоорондоо төсөөтэй бөгөөд үндсэн хуульт ёс нь дэлхий дахинд түгсэн нь энэхүү батлах сэдэв (thesis)-ийг хөгжүүлэх боломжтой болгож байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0