Ихэнх судлаачид Монгол, Орос, Унгар болон Польш зэрэг пост-коммунист улсууд дахь экс-коммунист намууд нь шинэ ардчилсан улс төрийн системд харьцангуй амжилттай үйл ажиллагаагаа явуулж буйг нотолсоор байна.
Ардчиллын гуравдахь давалгаа нь Зөвлөлтийн блокын коммунист орнуудад иргэдийн урт удаан хугацааны эсэргүүцлээр үргэлжилсэн юм. Энэхүү судалгаанд хамрагдсан коммунист орнуудад сөрөг хүчнүүд төрийн эрхэнд байгаа коммунист намуудыг эсэргүүцэхээр улс төрийн жагсаал цуглааныг удаа дараалан зохион байгуулж байв. Энэхүү эсэргүүцлийн үр дүнд коммунист намууд ардчиллыг хүлээн авсанаа сөрөг хүчинтэй зөвшилцсөнөөр харуулсан. Ингэснээр эдгээр намууд шинэ улс төрийн системийн нэгээхэн хэсэг болон үлдэж чадсан ч өөрсдийгөө шинэ нийгэм-улс төрийн нөхцөл байдалд тохируулан дасан зохицох шаардлагатай тулгарсан. Тус намуудын дасан зохицлын талаар судлаач миний бие эрдэмтэн судлаач Жонн Т.Ишияама, Дэниэл Ф.Зиблатт, Маргит Тэвитс нарын онол дээр үндэслэн судалсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0