К.Попперийн *нээлттэй нийгэм*-ийн үзэл санаа ба нийгмийн ардчилсан үйл явц нь ХХ зууны нэрт философич К.Попперийн философийн үзэл баримтлал, ялангуяа түүний нээлттэй нийгмийн үзэл санааны онолын тулгуур үндэслэлүүдийг ардчилсан нийгмийн практиктай холбон философийн үүднээс задлан шинжилсэн суурь судалгааны бүтээл юм. Зохиогч эл бүтээлдээ манай нийгмийн философийн судалгаа сургалтын ажлын хүрээнд онол практикийн ач холбогдол бүхий дараах үндсэн асуудлыг боловсруулсан. Үүнд: - Орчин үеийн нийгмийн танин мэдэхүйн арга зүйн үндсэн асуудлуудыг нээлттэй нийгмийн үзэл баримтлалын үүднээс хөндөн судалж, зарим чухал санаа дүгнэлт дэвшүүлсэн.
- К.Попперийн *нээлттэй нийгэм*-ийн үзэл санааны давуу тал, дэвшилт шинжийг өөрийн судалгааны үндсэн дээр нотлон тайлбарласан.
- *нээлттэй* ба хаалттай нийгэм хэмээх ойлголтуудын гарал зүйн холбоог тодорхойлж орчин үеийн нийгмийн практикийн үндсэн шинжүүдийг харьцуулах замаар эдгээр ойлголтыг эрдмийн ажлын практикт хэрэглэх үндэслэлийг гаргасан.