Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сэлэнгэ аймгийн уур амьсгалын нөөц, өөрчлөлтийн буудайн ургацад үзүүлэх нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2580
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : агаар, температур, хур тунадас, чийг, муж, уул, хөндий

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь Монгол орны аймаг, сумдын хэмжээнд хийсэн мезомасштабын анхны судалгаа бөгөөд цаашид бүх аймгуудад хийгдэх ёстой гэж үзэж байна. Тухайн газар нутгийн агро цаг уурын нөхцлийг тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нарийвчлан тусгахад мезомасштабын судалгаа онцгой ач холбогдолтой юм. Сэлэнгэ аймгийн хэмжээнд буудайн өсөлт, хөгжлийн үе шат бүрийн болон ургац бүрэлдэн тогтох ямар бодит агро цаг уурын нөхцөл байгаа, дэлхийн дулааралтын нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт Сэлэнгэ аймагт ямар хэмжээнд явагдаж байгаа, түүнийг газар тариалан ба буудайн ургалтанд хэрхэн тооцож ашиглах боломжийг тогтоож өгөхөд энэхүү ажлын гол ач холбогдол оршино.
Сэлэнгэ аймгийн уур амьсгалын нөөц, өөрчлөлтийн буудайн ургацад үзүүлэх нөлөөллийг судалсны дүнд дараах дүгнэлтэд хүрлээ.
1. Сэлэнгэ аймгийн нутагт сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, Агаарын температурын жилийн дундаж 1990 оноос хойш 1.6⁰С, дулааны улирлын дундаж 0,7⁰С, хүйтний улирлынх 1,0⁰С, хөрсний гадаргын ба гүний температурын жилийн дундаж 0,6-1.0⁰С-аар тус тус дулаарсны улмаас хэт халалттай өдрийн тоо агаарт 10, хөрсний гадарга дээр 9-өөр нэмэгдсэн байна. Хур тунадасны жилийн нийлбэр 17,5 мм буюу 5,9%-иар багассан хэдий ч хавар, өвлийн эхэн саруудад 13-28%-иар нэмэгдэж, харин бусад саруудад 1-
10.1%-иар багасчээ.

2. Уур амьсгалын эрчимтэй өөрчлөлттэй холбогдуулан агро уур амьсгалын нөөцийг нарийвчлахад тус аймгийн нутаг дэвсгэр дээр 0⁰С, 5⁰С, 10⁰С, 15⁰С-аас дээш температуртай хоногийн тоо 4-9-өөр, 5⁰С, 10⁰С, 15⁰С-аас дээшхи идэвхтэй температурын нийлбэр 201⁰С, 220⁰С, 279⁰С, дээрх заагаас дээшхи ашигтай температурын нийлбэр 246⁰С, 219⁰С, 162⁰С, хүйтрэлгүй хугацаа агаарт 11, хөрсний гадарга дээр 5 хоногоор нэмэгдсэнийг тогтоов.

3. Буудайн өсөлт, хөгжилтөд гэрэл, дулаан хангалттай, харин чийгийн хангамж дунд зэрэг буюу 47-52%-ийн хооронд оршиж байна. Буудайн ургалтын хугацааны чийгийн хангамжийг чийг дулааны коэффициентоор чийгтэй, хэвийн, гандуу гэж 3 хуваан, чийгтэй тохиолдолд 312 мм ба түүнээс дээш (11,3 ц/га), хэвийн үед 253 мм (9,5 ц/га), гандуу жилд 176 мм (8,4 ц/га) хур тунадас ордгийг тогтоов.

4. 2 жилийн туршилт үйлдвэрлэлийн ажлын үр дүнгээр Сэлэнгэ аймагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг дунджаар 12-24%-иар нэмэгдүүлэх боломжтой байна.

5. Áóóäàéí óðãàö бүрэлдэхэд ¿íäýñíèé æèí /r=
0.78/, газрын дээрх массын жин /r=0,46-0,76/ ба навч, ишний талбайн хэмжээ /r=0,46/ ихээхэн үүрэг гүйцэтгэдэг боловч хөгжлийн үе шат бүрт харилцан адилгүй байдгийг тогтоов.

6. Хөрсний уур амьсгалын мужлал үйлдэж дараах гурван дэд мужид хуваав.
I.Өндөр уулын чийглэг, сэрүүн дэд муж
II.Бэсрэг уултай чийглэгдүү, сэрүүвтэр дэд муж
III.Томоохон голын хөндий нам дор газрын хуурайдуу, сэрүүвтэр дэд муж



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 440
Сүүлийн сард 18
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :