Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хөрөнгө оруулалтын математик загварууд,тэдгээрийн зарим хэрэглээ



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2500
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : Хөрөнгө оруулалт, өгөөж эрсдэл, загвар, даатгал, бонд

Аннотаци

Диссертацийн шинэлэг тал
Энэхүү ажлын хүрээнд хийгдсэн онол, судалгааны шинэлэг талыг дараах үр дүнгүүдээр тодорхойлж болно. Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох аргыг шинээр боловсруулсан

2. Хөрөнгө оруулалтын урвуу бодлогыг оптимизацийн бодлого болгон томъёолж, нэг хувьсагчийн глобал минимумын бодлогод шилжүүлж бодох алгоритм боловсруулсан

3. Хөрөнгө оруулалтын балансийн тэгшитгэлийг зааглал болгон ашиглаж, оптимизацийн шинэ бодлого дэвшүүлж, бодох арга боловсруулсан

4. Хөрөнгийн оновчтой хуваарилалтыг багц үүсгэн судалж, улмаар малчин өрхийн дундаж орлогын багцад ашиглах санааг анх дэвшүүлж, тоон өгөгдлүүд дээр туршиж, хэрэгжүүлсэн

5.Малчин өрхийн сарын дундаж орлогыг ашгийн функц, хугацааны цуваа, стохастик тооцоолол ашиглан загварчилж, тэдгээрийг хослуулсан хувилбар дэвшүүлсэн

6. Тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох асуудлын хүрээнд хүн амын, амьжиргааны доод төвшний ба дундаж цалингийн өсөлтийн хэтийн төлвийг илтгэгч, логистик загвар ашиглан шинэчилж, хэтийн хандлагад прогноз хийсэн

7. Даатгалд хамрагдвал зохих хүний тоо, тэтгэвэрт гарах хүний тоо, суурь тэтгэврийн доод хэмжээ, нэг даатгуулагчийн сард төлөх болон жилд хуримтлуулах шимтгэл, даатгалын сангийн нийт орлого, зардлын хэмжээг боловсруулсан загвараараа тооцоолсон

8. Даатгалын сангийн эерэг үлдэгдэлтэй байх нөхцлийг пүүсийн ашигт ажиллагааны зарчмын үндсэн дээр томъёолж, практик зөвлөмж дэвшүүлсэн
Диссертацийн онол, практикийн ач холбогдол
1. Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлийг тооцох арга болон алгоритмыг боловсруулснаар аливаа хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх, хөрөнгө оруулалтын нийт өнөөгийн үнэ цэнэ мэдэгдэж байхад, хугацаа ба өгөөжийг урьдчилан олох боломж олгосон.

2. Хөрөнгийн зах зээл дээр багцын эрсдэлийг тооцох дээр томъёолсон арга техникүүдийг ашиглаж, зах зээлийн ханшны хэлбэлзлээс өөрийн оруулсан хөрөнгө оруулалт, эсвэл гадаад валютаар бүрдүүлсэн багцуудаас алдаж болох хамгийн их алдагдлыг илрүүлж, эрсдэлээ зөв удирдах, нөөцийн оновчтой санг бүрдүүлэх, хамгийн оновчтой багцад хөрөнгө оруулж, ашиг алдагдлаа тооцох боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой. Мөн санхүүгийн зах зээл дээрх үндсэн болон үүсмэл хэрэгслүүдийн эрсдэлийг удирдах боломжийг олгож байгаа юм.

3. “Багцын оновчлол” программ нь нийт 57 төрлийн багцыг оновчилж, хамгийн бага эрсдэл, хамгийн их өгөөжтэй багц болон түүний хувийн жин, үр ашигтай хязгаарын муруйг тодорхойлох, статистик үзүүлэлтүүдийг тодорхойлох ба сургалт, туршилт, судалгааны зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой болохыг харуулсан.

4. Албан бус секторын ажиллагсадын өрхийн орлогын жилийн дундаж ба хэтийн төлвийг тооцоолон, орлогоос хамааруулан тэтгэврийн сайн дурын даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоох судалгааг анх хийсэн.

5. 2006 онд Р.Энхбат, Н.Тунгалаг нарын “Тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох” судалгааны ажлын тоо баримтыг 2009 он хүртэлх хугацааг хамруулан, шинэчлэн боловсруулж, цаашдын үйл ажиллагааны зөвлөмж гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 197
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :