Монгол орноос арбовирусийн нутгийн омгийг ялгаж, тус улсад зонхилон тохиолддог арбовирусийн тархалтыг тогтоосон нь уг вирусээр үүсдэг халдварт өвчнүүдийн байгалийн голомтыг илрүүлэх, оношлох, урьдчилан сэргийлэх арга боловсруулах үндэслэл болов.
1.Судалгаагаар Дорнод аймгаас түүвэрлэсн шумуулаас Гета вирусийн 7 омог, Сэлэнгэ аймгаас түүвэрлэсэн хачгаас ХЭВ-ийн 4 омгийг ялгалаа. Дархлал судлалын шинжйлгээгээр: хүний ийлдсэнд Хачигт энцефалитийн, Баруун Нилийн, Японы энцефалитийн, Тягиня, Чандаганы; малын ийлдсэнд Хачигт энцефалитийн, Гета, Японы энцефалитийн вирусүүдийн эсрэгбие тус тус илэрч, Синдбис, БХЦЧ-ийн вирусүүдийн эсрэгбие илрээгүй. Судалгаагаар илрүүлсэн арбовирусүүд нь манай орны физик газарүйн мужуудад харилцан адилгүй тархсан ба Хангай, Хэнтийн уулархаг их мужид ХЭВ-ийн, Дорнодын талын их мужид Гета вирусийн идэвхитэй голомтууд байна. Хачигт энцефалитийн вирус манай оронд зонхилон
тохиолдож байгааг тогтоолоо.
2.Манай улсын 7 аймгийн 18 сум, 2 тосгоны ой модтой нутгийн хүн амд хачигт энцефалитийн өвчлөлийн 126 тохиолдол бүртгэгдсэн ба Сэлэнгэ аймагт энэ халдварын хамгийн өндөр өвчлөл (77 тохиолдол буюу
61.1%) байна. Хачигт энцефалитийн үүсгэгч арбовирусийг зөөвөрлөгч ойн. хачиг Ixodes persulcatus нь өвчлөл бүртгэгдсэн газруудын нутаг дэвсгэрт тархсан бөгөөд тоошил нь 1 дарцаг/км-т дунджаар
16.9 хачиг байна. Манайд ХЭВ-ийн Сибирийн удамшлын хэвшинжийн Заусаев, Васильченко-төст омгууд тархсан нь тогтоогдсон ба хачгийн дунджаар
3.4% нь ХЭВ-ээр халдварлагдсан байна.
3.Хачигт энцефалитийг халдварт өвчний улсын бүртгэлд оруулж; энэ халдварын оношлогоо, эмчилгээ, тандалтын стандартыг боловсруулж; хачигт энцефалитаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, голомттой нутгийн хүн амыг уг халдвараас сэргийлэх вакцинаар дархлаажуулалт хийсэн зэрэг ажлууд нь үр дүнтэй болсон ба өвчлөл буурч байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0