Үндэслэл: ЭМШУИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институтээс явуулж буй зайны сургалт нь эмч нарт зориулагдсан кредитийн албан сургалт бөгөөд СО, интернэт, теле-хурлын хэлбрээр сургалтыг зохион байгуулж өнөөгийн шатанд хүргэсэн байна.
Гэвч төгсөлтийн дараах тасралтгүй сургалтанд хэрэглэгдэж байгаа зайны сургалт нь сургалтын бие даасан тогтолцоо болтлоо хөгжин боловсронгуй болж чадаагүй тул зайны сургалтын өнөөгийн явцыг үнэлж, зайны сургалтын хэрэгцээг тодорхойлох нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо.
Зорилго: Анагаахын төгсөлтийн дараах зайны сургалтыг сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүллээ:
1.Анагаахын төгсөлтийн дараах сургалтын өнөөгийн явцад үнэлгээ өгч, анагаахын төгсөлтийн дараах зайны сургалтын хэрэгцээг тодорхойлох
2. Анагаахын төгсөлтийн дараах сургалтанд цахим сургалт зайны тусламж үйлчилгээг нэвтрүүлэх
3.Нэвтрүүлсэн цахим сургалтандаа явцын судалгаа хийх
4.Зайнаас үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн явцад үнэлгээ өгөх
5. Өөрийн орны нөхцөлд боловсруулсан вебийн бүтэц үйл ажиллагааг гадаадын улс орнуудын анагаахын төгсөлтийн дараах зайны сургалтанд зориулсан веб сургалттай харьцуулан судалж дүн шинжилгээ хийх Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаандаа дараах загварыг ашигласан:
1.Ажиглалтын арга: - Дескриптив - нэг агшингийн
2.Тойм судалгаа- /бусад гадаад орнуудыг харьцуулах, одоогийн нөхцөлийг судлах/ аргуудыг ашиглана.
Судалгааны мэдээ материал цуглуулахдаа тоон судалгааны болон чанарын судалгааны аргуудыг хэрэглэсэн. Нийт багш, суралцагч, зайны сургалтыг зохион байгуулагчид гэсэн 3 түвшин бүхий нийт 663 хүмүүсийг судалгаанд хамруулсан. Судалгааны материалыг ЗР85 программыг ашиглан өгөгдлийн шинж байдлыг үндэслэн тохирох статистик ач холбогдлыг тооцлоо. Чанарын судалгааны үр дүнг бүлэглэн агуулгын анализ хийсэн. Үр дүн
Бид төгсөлтийн дараах сургалт болох багц цагийн сургалтыг одоогийн байдлыг судлахад багц цагийн сургалтанд хамрагдсан хэлбэрийг авч үзвэл тэдний
23.6% нь дамжаа,
36.8% нь семинар,
47.2% нь байгууллагын дотоодын сургалтаар, бусад нь эрдэм шинжилгээний хуралд оролцох замаар багц цагаа биелүүлсэн байна. Харин оролцогчдын дийлэнхи нь буюу /
60.6%/ дээрхи хэлбэрийн сургалтуудын аль алинд оролцох замаар багц цагаа биелүүлсэн байна. Тэд багц цагийн сургалтын өнөөгийн түвшинг
20.6% нь хангалттай,
67.7% нь хангалтгүй, харин
11.7% нь мэдэхгүй гэжээ. Судалгаанд оролцогсод байгууллагын дотоодын сургалт, семинар хэлбэрээр багц цагаа цуглуулах нь үр дүн муутай байна гэж дүгнэжээ. Хэрэв танай орон нутагт зайнаас сурах нөхцөл бүрдвэл та сурах уу гэсэн асуултанд тэд
88.9 % сурна гэж хариулжээ. Анагаах ухааны чиглэлээр
36.8% нь, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр
20.3% хувь нь суралцах хүсэлтэй байсан. Бид зайны сургалт болон тусламж үйлчилгээнд зориулсан компьютерийн хоёр программ Монголын дэд бүтцийн онцлогт тохируулан боловсруулж Судалгаанд хамрагсадын
14.6% нь зайны сургалтанд хамрагдсан байсан бөгөөд тэдний
12.0% нь комьпютерт суурилсан,
2.6% нь СО ба бичлэг ашиглах хэлбэрийн сургалтанд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан 91 эмчийн 31% нь веб ба танхмийн сургалтыг хослох, 23% нь зөвхөн вебийн сургалтыг тохиромжтой хэлбэр гэжүзсэн байна Судалгаанд хамрагдсан нийт хөдөөгийн эмч нар долоо хоногт хэдэн цагаар вебэд суурилсан сургалтанд хамрагдах сонирхолтой байгааг тодруулахад долоо хоногт 1-3 цагийг тохиромжтой гэж олонхи нь үзсэн байна. Судалгаанд Говь-Алтай, Дорноговь, Архангай, Орхон аймгууд дахь зайны оношлогооны төвүүдийг хамруулсан. Нийт 83 өвчтөн зайны тусламж үйлчилгээнд хамрагдснаас 77,1% нь эмчилгээ, 22,9% нь оношлогооны талаар асууж зөвлөгөө хүссэн байна. ДҮГНЭЛТ
1. Хөдөө орон нутгийн эмч нар төгсөлтийн дараах сургалтанд харьцангуй давамгай хамрагдаж байгаа боловч багц цагийг цуглуулах хэлбэр нь
байгууллагын санаачлагаар хийгддэг дотоодын сургалт зонхилж байна. Багц цагаа зайнаас суралцах хүсэлтэй байгаа ба цаашид анагаахын чиглэлээр суралцах хэрэгцээ давамгай байсан.
2.Бид өөрийн орны нөхцөлд тохируулан зайны сургалт, тусламж үйлчилгээнд зориулан бие даасан компьютерийн хоёр программ боловсруулан зохиож нэвтрүүлсэн. Хэрэщээнд суурилсан цахим сургалтанд эхлэн хамрагдалт сайн байсан боловч тогмолжин байнгын болж чадаагүй нь суралцагчдын цахим сургалтыг ашиглах мэдээлэл холбооны технологийн талаарх мэдлэг, чадвар дутагдалтай болон манай орны дэд бүтцийн хөгжил сул зэрэгтэй холбоотой байсан.
3.Анагаахын төгсөлтийн дараах цахим сургалтанд хамрагсад нэг сургалтаас нөгөө сургалтанд хамрагдалт болон нэг хугацаанд олон сургалтанд хамрагдах цахим сургалтын боломжийг ашиглаж чадаагүй нь уламжлалт сургалтын аргад хэт дассан, бие даан суралцах чадвар хангалтгүй зэрэгтэй холбоотой.
4.Зайнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь манай оронд одоогоор эхлэл төдий, чиглэл нь хязгаарлагдмал байсан.
5.Анагаахын төгсөлтийн дараах сургалтанд хэрэглэж буй цахим сургалтыг бусад орны анагаахын төгсөлтйин дараах сургалтанд хэрэглэгдэж байгаа вебүүдийн бүтэц үйл ажиллагаатай харьцуулж үзэхэд бүртгэл, суралцагчдад зориулсан гарын авлагатай, суралцагч хоорондоо харилцах цахим захидалтай зэрэг давуу талтай боловч багш суралцагчдын харилцаа хязгаарлагдмал эргэх холбоо сул зэрэг дутагдалтай байсан.