Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Торгуудын түүх угсаатны зүйн асуудалд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2918
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Монгол угсаатны салшгүй хэсэг болохын хувьд өгүүлэн буй угсаатны бүлгийн дунд судалгаа хийснээр нүүдлийн соёл иргэншил нь давтагдашгүй өвөрмөц болохыг дэлгэн харуулах нь уг бүтээлийн нэгэн зорилго. Мөн суурин соёл иргэншлийн нэгэн адил, магадгүй түүнээс ч өмнө үүсэн бий болж түүхэн хөгжлийн явцад улам баяжигдсаар өнөөг хүрсэн түүхийг өгүүлэх үүднээс бичигдсэн болно.

Аннотаци

Торгууд бол орчин цагийн Монголын угсаатны бүлгүүдийн дотроос хүн амын тоо, тархсан нутаг дэвсгэрийн хувьд эхний тавд орох томоохон бүлэг юм. Эдүгээ хүртэл Торгуудын түүх, угсаатны зүй, аж ахуй, соёлын талаар дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид зохиол бүтээл олныг туурвижээ.
Бид энэ сэдэвт ажилд торгуудын түүхийг бүхэлд нь өгүүлэх биш харин тухайн бүлгийн гагцхүү угсаатны зүйд холбогдох хэсгийг буюу Ижил мөрний ай сав орчимд очсон болон 140 гаруй жилийн дараа эргэн нүүсэн түүхийг хөндөв. Мөн Монгол улсад амьдарч байгаа торгуудын аж байдал, зан заншил соёл хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн, эсвэл өнөөг хүртэл хэрхэн хэвээр хадгалж ирсэн зэргийг өгүүлэх үүднээс ОХУ болон БНХАУ-д амьдарч буй торгуудын ахуй амьдралын зарим нэг хэв шинжийг харьцуулах үүднээс жишээ болгон авсан болно.Торгуудын түүхийг түүх-угсаатны зүйн үүднээс авч үзэх зорилготой. Тухайлбал, Монгол улсын Ховд аймгийн Булган суманд амьдарч буй торгуудын аж байдлыг Монгол улсын бусад аймаг хот, сууринд буй торгуудууд болон ОХУ-ын Халимаг, БНХАУ-ын ШУӨЗО, бусад улс орнуудад амьдарч буй торгуудуудтай харьцуулан нэгэн цогц байдлаар авч үзэхэд энэ судалгааны ажлын зорилго оршино. Боловсролын докторын зэрэг горилж бичсэн энэ судалгааны бүтээлд бид өмнө өгүүлсэн монгол, хятад, орос болон бусад хэл дээрх сурвалж, судалгааны зохиолуудаас торгуудын гарал үүсэл, мал аж ахуй, газар тариалан, ан агнуур, аж ахуй, тоног хэрэгсэл, хувцас гоёл чимэглэл, уламжлалт эдийн соёлыг эрт үеэс өнөө үеийг хүртэлх хугацаанд хэрхэн хөгжин өөрчлөгдөж ирсэн тухай баримт, мэдээг шүүрдэн авч тухайн нутаг оронд явуулсан үе үеийн хээрийн судалгаа болон бидний 2011, 2012 оны угсаатны хээрийн судалгааны явцад цуглуулсан соёлын биет болон биет бус эх хэрэглэгдэхүүний талаарх мэдээг бусад угсаатны бүлгийн аж амьдрал, ахуйн соёл зэрэгтэй харьцуулан авч үзэв.
Мөн торгуудын дунд явуулж асан угсаатны хээрийн судалгаа тасарсан тэр цагаас бидний явуулсан судалгаа хүртэлх хугацаанд тэдний дунд ямар өөрчлөлт гарсныг илрүүлэх, улмаар өмнөх үетэй нь, бусад газар оронд амьдарч буй эл угсаатны бүлгийн өнөөгийн байдалтай нь харьцуулан авч үзэж байна. Цаг хугацааны хувьд соёлын биет өвийг харьцуулан авч үзэх үүднээс XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийг сонгон авав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 223
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :