Судалгааны үндсэн зорилго:
Монголын улс төрийн үйл явцын чухал бүрдэл болсон сонгуулийн үйл явц түүний арга технологи тэр дундаа сонгуулийн кампанийн технологийн асуудлыг цогц байдлаар шинжлэн үзэж, түүнтэй холбогдон гарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, түүнийг боловсронгуй болгох зохистой гарц шийдлийн асуудлыг судлан тодруулахыг зорьсон
Судалгааны зорилт:
Улс төрийн технологи болон сонгуулийн технологийн талаарх дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилыг боломжийн хэрээр судлан үзэж, сонгуулийн болон сонгуулийн кампанийн технологийн орчин үеийн онол, үзэл баримтлал, чиг хандлагыг тодруулах
Улс төрийн болон сонгуулийн технологийн талаарх өөрийн санал болгож буй үзэл бодлыг цэгцтэй дэвшүүлэн тавих
Сонгуулийн кампанийн технологитой холбоотой ойлголт, нэр томьёог аль болохоор нэгтгэн цэгцлэхийг хичээж, тэдгээрийн ялгаа онцлогийг тодруулах
Сонгуулийн деструктив технологи” гэсэн ойлголтыг нарийвчлан шинжилж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах
Монголын сонгуулийн үйл явц болон сонгуулийн кампанийн технологийн асуудлыг УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн туршлага, сургамж дээр тулгуурлан авч үзэж, шинжлэх
Сонгуулийн кампанийн удирдлага, зохион байгуулалт, арга технологийг боловсронгуй болгох арга шийдэлтэй холбогдсон асуудлыг нийслэлийн иргэдийн санаа бодолд үндэслэн санал болгон дэвшүүлэх.
Судалгааны шинэлэг тал:
- улс төрийн болон сонгуулийн технологийн нийтлэг, ялгаатай талыг тодруулж, сонгуулийн арга технологи тэр дундаа сонгуулийн кампанийн технологийн орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлалын парадигмыг аль болохоор цэгцтэй авч үзсэн
- сонгуулийн болон сонгуулийн кампанийн технологийн өнөөгийн шинэлэг ойлголт, нэр томьёог бололцооны хэрээр жигдлэн цэгцлэх, тэдгээрийн ялгаа, онцлогийг судлахыг хичээсэн
-сонгуулийн кампанийн технологийн үе шат, шинж онцлогийн асуудлыг шинжилсэн
-сонгуулийн булхай буюу деструктив технологийг тусгайлан авч үзсэн
-Монголын сонгуулийн үйл явцын туршлага сургамж, бэрхшээл асуудлыг шинжилсэн
-сонгуулийн кампанийн технологийн хэргэжилтийн үе шат, шинж онцлогийг гаргаж тавьсан
-Монголын сонгуулийн кампанийн технологийг боловсронгуй болгох арга зам, шийдлийн зохистой хувилбарыг судлан санал болгосон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0