Хээлтүүлэгч малын үрийг гүн хөлдөөж хадгалах аргыг өөрийн орны байгаль-цаг уур, аж ахуйн өвөрмөц нөхцөлд 1980-аад оноос эхлэн туршин судалж эхэлснээр малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд хээлтүүлэгч малын үрийг -196 хэмд гүн хөлдөөж удаан хугацаанд хадгалан хэрэгцээтэй үедээ ашигладаг дэвшилтэт технологийг боловсруулсанд оршино. Арвин ашиг шимт бухны үрийг ашиглан богино хугацаанд олон арван сайн чанарын үр төл хүлээн авахаас гадна малын генефондыг хамгаалах, хадшалах боломжийг өөрийн орны нөхцөлд анх удаа судалсан явдал юм.