Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн социологийн шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3188
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Дээд боловсрол, чанар, үнэлгээ, tenure track систем, багш, шалгуур, шаардлага

Аннотаци

Монгол улсын хувьд боловсролын шинэчлэлд түүний дотор дээд боловсролын хөгжилд тодорхой хэмжээнд анхаарч байгаа боловч түүний гол субъект болох багш нарын хөгжих, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх, ажлын байранд тасралтгүй хөгжих орчин, нөхцөл хэрхэн бүрдсэн, тэдний ажлын үнэлгээ нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагыг хэрхэн хангаж байгаа нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа асуудал юм. Ялангуяа их, дээд сургуулийн багшийн хөгжлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг улам боловсронгуй болгох, дэлхий нийтийн дээд боловсролын чин хандлагад нийцүүлэн багшийн хөгжлийг удирдах нь чухал байна.
Уламжлалт нийгэмд багш сурах бичигт байгаа мэдээллийг суралцагчдад дамжуулах үүрэгт голлон анхаардаг байсан бол өнөөдөр нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын дагуу багш суралцагч хамтдаа хөгжих, мэдлэгээр дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих, судалгаа, инновацид суурилахыг шаардах боллоо. Энэ нь их, дээд сургуулийн багшийн нийгмийн үүрэг, статус, хариуцлагыг эрс өөрчлөхөд хүргэлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 278
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :