Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Газар зүйн мэдээллийн системийг тандан судлахуйн мэдээ мэдлэгт тулгуурласан аргаар баяжуулах нь



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 877
Хамгаалсан он : 1997
Түлхүүр үг : орон зай, агаар-сансар, дүрс мэдээ, ангилал, спектр, тодрол, нарийвчлал

Аннотаци

Зорилт: Судалгааны зорилго нь ойт хээрийн бүсийн геокомплексын дүн шинжилгээ хийх зориулалт бүхий сантай ГМС байгуулж, түүний зарим давхаргуудыг агаар-сансрын дүрс мэдээг ашиглан автомат болон автомат бус аргаар баяжуулан, шинэчлэх юм. Үүний тулд: -Загвар талбайд олон түвшингийн мэдээллийн сантай геокомплексын дүн шинжилгээ хийх зориулалт бүхий орон зайн мэдээллийн системийг байгуулах,
- тоон мэдээлэл боловсруулах аргуудыг Монгол орны газарзүйн өөр өөр бүсийн нутгууд дээр туршиж, үнэлгээ өгөх, -ГМС-ийн линеаментийн давхаргыг, дагуулын мэдээн дээр дүрслэгдсэн шугаман биетүүүдэд оронзайн сайжруулалт хийн, улмаар зурат тайлал (автомат бус) хийсний үндсэн дээр байгуулах, -Орон зайн болон спектрийн параметрийн нарийн сонголт бүхий бөмбөлгүүдийг Байесын ангилалд ашиглан, ГМС-ийн газар ашиглалтын (газрын гадаргын) давхаргыг байгуулах (ГМС-ийг автомат аргаар баяжуулах),
- Газрын гадаргын давхаргыг шинэчлэхдээ ХИТ ангиллын аргыг боловсронгуй болгон дүрс зургийн пиксел тус бүрд анхдагч магадлалыг өгөх. Үүний тулд, тухайн ахнгийн туршилтын магадлалыг пиксел тус бүрийн хувьд нь ГМС-д хадгалан дараагийн улиралд анхдагч магадлал болгон ашиглах. -Дээрхи асуудлыг мэдлэгт тулгуурласан аргаар шийдэх. Үүний тулд, ГМС-тэй холбогдсон загвар МТС-ийг байгуулах Шинэлэг тал. -Агаар-сансрын аналог болон тоон мэдээ, төрөл бүрийн сэдэвчилсэн зургууд, бусад атрибут утгуудыг нэгтгэн ГМС байгуулах арга зүйн үндсэн схемийг боловсруулсан, -ГМС байгуулж, түүний зарим давхаргуудыг агаар-сансрын мэдээнд боловсруулалт хийх замаар баяжуулан шинэчлэх янз бүрийн боломжуудыг харуулав. Үүний тулд, мэдээллийн санг сансар, агаар, газар гэсэн 3 түвшинд байгуулсан бөгөөд түвшин бүрийг нь өөр өөрийн онцлогтойгоор байгуулсан болно. -Байесын ангиллын урьд улирлын пиксел тус бүрийн туршилтын магадлалыг дараагийн ангилалд анхдагч магадлал болгон ашиглаж, тухайн цаг хугацаанд дахь ГМС-ийн гадаргын давхаргын төлөвийг үнэлэх арга анх дэвшүүлсэн. -Пиксел тус бүрийн туршилтын магадлалын утгаар тухайн пикселийн ямар ангид хир зэрэг магадлалтай ангилагдсаныг харуулсан зургийг анх удаа зохиож, ГМС-ийн гадаргын давхаргад хадгалагдсан мэдээллийн чанарын үзүүлэлт болгон ашигласан. -Анхдагч болон нөхцөлд магадлалын тухай мэдлэгт тулгуурлан ангиллын статистик шийдэр гаргадаг загвар МТС-ийг анх удаа зохиосон. Үр дүн, дүгнэлт: -Агаар-сансрын аналог болон тоон мэдээ, төрөл бүрийн сэдэвчилсан зургууд, зураг дээр дүрслэгдсэн байгалийн биесийн шинж чанар, бусад хэмжилтийн үр дүнг нэгтгэн ГМС байгуулах аргазүйн үндсэн схемийг боловсруулав. -ГМС-ийг баяжуулан шинэчлэхэд хэрэглэгддэг, дүрс боловсруулалтын төрөл бүрийн аргуудыг (радиометрийн болон геометрийн заслууд, спектр тодролыг сайжруулах энгийн болон тусгай аргууд, өндөр ба нам давтамжит шүүлтүүрүүд, ангиллын сургалттай, сургалтгүй болон статистик бус аргууд) Монгол орны газарзүйн бүс, бүслүүрийн өөр өөр нутгийн мэдээн дээр туршиж, ашиглалтын зохимжтой хувилбаруудыг гаргасан. -Олон түвшингийн сан бүхий ГМС байгуулахдаа түвшин тус бүрийг нь өөр өөрийн онцогтой байгуулсан бөгөөд биес, ангиудыг дүрслэхдээ сансрын түвшинд байгалийн хил хязгаарыг, агаарын түвшинд торыг, газрын түвшинд нэг биетийг сонгосон. -Агаар, сансрын мэдээнд боловсруулалт хийх замаар ГМС-д шинэ давхаргыг үүсгэж болохыг туршлагаар баталсан.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 239
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :