Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Олон улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх үндсэн асуудлууд



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2678
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : гадаад худалдаа, интеграци хөрөнгө оруулалт

Аннотаци

Энэхүү докторын диссертаци нь МУИС-ийн докторант Б.Санжмятавын судалгааны үр дүн болох бөгөөд “Олон улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх үндсэн асуудлууд(Монгол Улсын жишээн дээр)” хэмээх нэгэн сэдэвт бүтээл болно.
Докторант өөрийнхөө судалгааны үр дүнд түшиглэн өнөө үед олон улсын харилцааны тогтолцоо аажмаар өөрчлөгдөх явцад шинээр эрчимтэй хөгжиж буй орнууд улам бүр илл нөлөөтэй болж, дэлхийн цаг уурын өөрчлөлт, түүхий эдийн ховордолт нь дэлхийн байдлыг ихээхэн өөрчилж байгааг батлан харуулсан. Энэ нөхцөлд улс орнууд амаргүй нөхцөлд дасан зохицох, улмаар ирээдүйд бэлтгэлтэй байхын чухлыг нотлон харуулсан.Монгол Улс нь дэлхийн олон улсын эдийн засгийн тогтолцооны нэгээхэн хэсэг болохынхоо хувьд дээрх өөрчлөлттэй холбогдуулан өөрийн хөгжлийн болон олон улсын эдийн засгийн харилцааны бодлогод өөрчлөлт оруулах, түүнийг улмаар эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.
Диссертаци 4 үндсэн бүлгээс бүрдэж байна.
Диссертацийн эхний хэсэгт судалгааны ажлын шинжлэх ухааны үндэслэл болох сэдвийг судлах тулгамдсан хэрэгцээ, сэдвийн судлагдсан байдал, судалгааны зорилт, судалгааны арга зүй, судалгааны хамрах хүрээ, судалгааны шинэлэг тал, ач холбогдол гэсэн үндсэн зүйлүүдийг тусгасан.
Диссертацийн нэгдүгээр бүлэгт олон улсын харилцааны тогтолцоонд гарч буй өөрчлөлт, тэдгээрийн цаашдын хандлагын талаар тодорхой тусгаж оруулсан. Энд мөн олон улсын харилцаанд оролцогч гол орнуудын жин нөлөө, хэрхэн өөрчлөгдөж байгаа болон хүн төрөлхөтний тулгамдсан томоохон асуудлууд болох дэлхийн цаг уурын дулааралт, хоол хүнс, эрчим хүчний эх үүсвэрийн ховордолт зэрэг асуудлыг тодорхой авч үзэж, судалсан үр дүнгээ оруулжээ.
Хоёрдугаар бүлэгт Монгол Улсын олон улсын эдийн засгийн харилцааны тогтолцоонд оролцож байгаа байдал, байр сууриас гадна бүс нутагт хөгжиж байгаа хамтын ажиллагаа, интеграцийн үйл явцад тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн. Ингэхдээ гол анхаарлыг Монгол Улсын олон улсын худалдаа, Гадаадын шууд хөрөнгө оруулалтад хандуулсан байна.
Гуравдугаар бүлэгт Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, энэ чиглэлээр, юуны өмнө бүс нутгийн интеграцчилалд хамрагдах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал, дүгнэлтээ тодорхойлон гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 205
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :