Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүрэн нүүрс, шатдаг занар, нефтийн хүнд үлдэгдлийн пиролиз, хийжүүлэлт ба дулааны уусгалтын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2146
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Хүрэн нүүрс, шатдаг занар, нефтийн хүнд үлдэгдэл, пиролиз, хийжүүлэлт, уусгагчын орчин дахь боловсруулалт, асфальтен, кокс, давирхай

Аннотаци

Хөдөлгөөнгүй үет, буцлагч үет, төмөр торон реакторууд дээр Шивээ-Овоогийн нүүрсний пиролизын болон хийжүүлэлтийн процессыг судлан, хийжих урвалын өндөр идэвхтэйг тогтоож, Фишер -Тропш ба IGCC технологиор боловсруулан, шингэн түлш ба цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зохимжтой гэж үзэв. Хүрэн нүүрсийг декалин ба нүүрсний давирхайн орчинд автоклавт боловсруулж, чулуун нүүрстэй төстэй чанаржуулсан түлш гарган авав. Гарган авсан чанаржуулсан түлшийг коксждог нүүрстэй хольж, (шихтлэх) коксын үйлдвэрийн нэмэлт түүхий эдээр ашиглаж болохыг тогтоов. Хөөтийн ордын шатдаг занарын халуун задралын урвалын идэвхийг хөдөлгөөнгүй үет, буцлагч үет, төмөр торон реакторууд, термогравиметрийн багаж болон реторт дээр судлан, задралын онцлог, ашиглах чиглэлийг тогтоож, давирхайн молекул масс хуваарилалт ба бүрэлдэхүүн хэсгийг хэмжээгээр нь хуваарилах хроматограф ба хромато-масс-спектрометрийн аргаар нарийвчлан судлав. Нефтийн хүнд үлдэгдлийн боловсруулалтанд зөвхөн асфальтены агуулга төдийгүй түүний бүтэц чухал үүрэгтэйг тогтоон, асфальтены фракцууд ба үүсэх коксын гарц хоорондын шинэ хамаарлыг тогтоов. Нефтийн хүнд үлдэгдлийн асфальтеныг пентанаар тунадасжуулан зайлуулах замаар коксжих процессыг саатуулж, шингэн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх боломжтойг тогтоов.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 850
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :