Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бага чадлын халаалтын зуухны эдийн засаг, экологийн үр ашгийг дээшлүүлэх судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2875
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : бага чадал, зуух, халаалт, эдийн засаг, экологийн судалгаа, нүүрс хэрэглэх, үр ашиг, нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, хүлэмжийн хий

Аннотаци

Монгол хэл дээр: Манай улсын аймаг, сумын төв, суурин газруудад янз бүрийн бага чадлын (
0.38-
0.8 МВт) 1500 орчим ус халаах зуух ажиллаж байна.
20-р зуунд үйлдвэрлэгдсэн бага чадлын усан халаалтын зуухнуудын АҮК коэффициент орчин үеийн бага чадлын зуухны АҮК-оос 40-60% бага байна.
Судалгааны ажлын үр дүнд хэд хэдэн зуух үйлдвэрлэж Дорноговь аймгийн Айраг сум, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Өмнөговь аймгийн Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэр, Улаанбаатар хотын Хандгайт дахь амралт сувилалын газарт суурилуулсан.
. Нүүрсээр ажиллах бага чадлын ус халаах зуухны дулааны чадал, АҮК болон экологийн үзүүлэлтүүд, утааны хийн хөндийн дагуух илүүдэл агаарын коэффициент, халаах гадаргуугийн байдлын хоорондын хамаарлуудыг (Cco=f(Q), Cco=f(), CNOx=f(Q), CNOx = f(), CSO2=f(Q), CSO2 = f()) тогтоосон.
Туршилтын үр дүнгээс харахад хуучин ажиллаж байсан НР-18-54 маркийн зуухтай харьцуулахад КВ-
0.6 зуухны АҮК нь дунджаар 20 %- иар өндөр болсноор бодит түлшний хэрэглээг 20 гаруй хувиар бууруулж, шаталтаас үүсэх хүлэмжийн хийг 205 т/ж-ээр, нүүрстөрөгчийн дутуу ислийг
2.3 дахин, азотын ислийг 1.5 дахин бууруулна. Зөвхөн шинээр нэвтрүүлсэн 10 зуухны хувьд тооцоход түлшний зарцуулалтыг жилд
720.4 тонноор, шаталтаас үүсэх хүлэмжийн хийг
1109.4 т/ж-ээр буюу 20 хувиар бууруулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 292
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :