Манай улсын бага боловсролын түвшинд хичээл хоорондын агуулгын залгамж холбоо сул байгаа тул экологийн боловсрол хичээлийг тусгайлан бие даасан хичээлээр судлах нь зүйтэй. Ингэснээр хүн-байгаль, хүн-орчин , байгалийн ухаан хичээлүүдийн агуулга нь боловсронгуй болж, өмнөх ангид дэлгэрэнгүй судалсан болон дараагийн ангид нөхөн үзэх боломжтой, олон цагаар орж байгаа сэдэв, агуулгын давхардалыг арилгах боломжтой.
Мөн орон судлал, байгаль шинжлэл, бусад байгалийн ухааны хичээлүүдтэй экологийн хичээлийг агуулгын интеграцид оруулах боломж бүрдэнэ.
Нөгөө талаар орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, байгаль экологийн онцлогтой уялдуулан экологийн хичээлийн агуулгын тодорхой хувийг тухайн сургууль, боловсролын байгуулага өөрийн тусгай хөтөлбөр, агуулга,сурах бичгээр судлах эрх зүйн орчин бүрдэнэ.
Экологийн хичээлийг бага боловсролын түвшинд бие даасан хичээл болгон судласнаар байгаль ,цаг уурын онцлогоос шалтгаалан байгаль экологийн хичээлийн практик цаг хязгаарлагдмал байгаа бодит байдалд дүгнэлт хийн , зуны сургалт, хүүхдийн зуслан, байгалийн экскурс аялал хэлбэрээр сурагчид дадлага хийх нөхцөл боломжийг бий болгоно.
Цаашид экологийн бага боловсролын агуулгыг боловсронгуй болгож, орчин үеийн чиг хандлага болон эрт дээр үеэс уламжлан ирсэн экологийн соёл, хүмүүжил,байгаль хамгаалах уламжлалт аргуудыг бага боловсролын агуулгад сайтар тусгаж өгөх нь зүйтэй.
Түүнчлэн байгалийн баялаг, уул уурхай, ашигт малтмал ашигласан төлбөрийн орлогын 10%-г иргэд, хүүхэд залуусын экологийн боловсролд зарцуулах , экологийн боловсролын чиглэлээр улсын хэмжээнд загвар болохуйц үйл ажиллагаа явуулж буй бага дунд болон сургуулийн өмнөх насны боловсролын байгуулагад төрөөс тодорхой төсөв санхүүжилт олгох зэрэг экологийн боловсролыг дэмжих төрийн бодлого нэн чухал гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0