1. Клиник шинжилгээний дүнд монгол адууны биеийн халуун, судасны цохилт, амьсгалын тоо нь бусад үүлдрийн адууныхаас ялгаварлагдах онцлогтойг ажиглав.
2. Монгол адууны биеийн халуун 37-39 хэмийн хэлбэлзэлд багтах боловч нас ба улирлын байдлаас шалтгаалдаг байна. Үүнд: 1 нас хүртэлх унаганы биеийн халуун дунджаар
38.4 хэм 1-3 настай адууных
38.3 хэм 4-10 настай адууных 38 хэм 11-18 настай адууных
37.8 хэм Үүний зэрэгцээ адууны биеийн халуун зун, намрын улиралд хамгийн их, өвөл хавар хамгийн бага байв.
3. Цусны шинжилгээний дүнд монгол адууны цусны морфологийн хэвийн үзүүлэлт нь нас, хүйс, улирлын байдлаас шалтгаалдгийг ажиглан тогтоов. Улаан цогцосны тоо унаганд хамгийн их ба нас ахих тутам багасдаг байна. Үүнд: 1мм3 цусанд дунджаар 1 нас хүртэлх унаганд
9.21сая 1-3 настай адуунд
8.72сая 4-10 настай адуунд
8.46сая 11-18 настай адуунд
7.84сая Гемоглобины хэмжээ: 1 нас хүртэлх унаганд
87.21% 1-3 настай адуунд
84.92% 4-10 настай адуунд
84.92% 11-18 настай адуунд
82.64% Цагаан цогцосны тоо 1мм3 цусанд дунджаар 1 нас хүртэлх унаганд
9.13мян 1-3 настай адуунд
8.37мян 4-10 настай адуунд
8.14мян 11-18 настай адуунд
7.91мян