Дэлхийн нэн хэрэгцээтэй 5 мэргэжлийн дөрөвдүгээрт эрэмблэгдэж байгаа сувилагч нь мэргэжлийн карьерын хувьд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй болж, боловсролын зэрэг дэвийн хувьд шинжлэх ухааны магистр, боловсролын докторын зэрэгтэй болж байгаа нь Монголын дээд боловсролын тогтолцоонд гарсан томоохон дэвшил юм. Манай судалгааны баг Монгол орны нөхцөлд сувилагч мэргэжлээр суралцагсдын эмнэлзүйн шийдвэр гаргах чадварын түвшин, эмнэлзүйн сэтгэлгээг хөгжүүлэх үйл явцыг судлаж дараах үр дүнд хүрэв. Үүнд:
82
1. Нийт судалгаанд оролцогсдын шийдвэр гаргах чадварын дундаж түвшин
8.28 үзүүлэлттэй, үүнээс бакалаврын сувилагч мэргэжлээр суралцагсдын шийдвэр гаргах чадварын дундаж түвшин
11.44, дипломын сувилагч мэргэжлээр суралцагсдын шийдвэр гаргах ур чадварын дундаж түвшин
7.38, туслах сувилагч мэргэжлээр суралцагсдын шийдвэр гаргах чадварын дундаж түвшин
6.04 байгааг үндэслэн бакалаврын, дипломын, туслах сувилагч мэргэжлээр суралцагсдын хувьд шийдвэр гаргах чадварын дундаж түвшин харилцан адилгүй байна.
2. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн бакалаврын сувилагч мэргэжлээр суралцагсдын шийдвэр гаргах чадварын (
11.44±
2.19) үзүүлэлт нь АНУ-ын Калифорнийн Чамберлайн сувилахуйн коллежийн бакалаврын сувилагч мэргэжлээр суралцагсдын шийдвэр гаргах чадварын (
12.30±
4.70) үзүүлэлттээс харьцангуй доогуур байгаа учраас шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх хувилбарыг боловсронгуй болгох хэрэгцээ байна.
3. Сувилагч мэргэжлээр суралцагсдын шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх хувилбар боловсруулж, хувилбарыг хэрэглэсний дараах үр дүнг тооцоход үзүүлэлт (1.81-аар) ахисан үзүүлэлттэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0