Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ олон улсад хуучин машин, тээврийн хэрэгсэл, төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахад өргөн хэрэглэдэг RTS (Return To Servise) шалгаж, үргэлжлүүлэн ашиглах боломжийг тодорхойлох, өөрөөр хэлбэл дахин ашиглах хугацааг тогтоох ерөнхий аргачлалыг суурь болгон ашигласан. БНСУ, ОХУ-д лифтийг шинэчлэх үед чиглүүлэгч болон бусад метал хийц түүний бэхэлгээг солилгүй хуучнаар үлдээхийг зөвлөдөг боловч өнөөг хүртэл түүний иж бүрэн судалгааг хийж, дүгнэлт гаргаагүй байна. Лифтийн техникийн байдлыг бүрэн болон хэсэгчилсэн магадлалаар тодорхойлж байгаа нь орчин үеийн лаборатороор оношлох шаардлагыг бүрэн хангадаггүй. Иймд ашиглалтын хугацаа дууссан лифтийг лабораторын түвшинд оношлон метал хийцийн насжилтыг тодорхойлж, цаашид ашиглах хугацааг шинэчлэн тогтоох аргачлал, түүнээс олох эдийн засгийн үр ашгийг тооцох зэрэг судалгааны ажлыг хийх шаардлага гарсан.
Ашиглалтын хугацаа дууссан лифтийн бүрдэл хэсгүүдийн үлдэгдэл нөөцийг тодорхойлолгүй бүгдийг шинээр солих эсвэл түүнийг хэсэгчилэн шинэчлэхдээ бодит үзүүлэлтээрээ хангалттай үлдэгдэл нөөцтэй эд ангийг дахин ашиглалгүй хаяж байгаа нь лифт үйлдвэрлэдэггүй Монгол улсын хувьд хохиролтой асуудал юм. Лифтийн бүрдэл хэсгүүдийн ашиглалтыг судалж, тэдгээрийн ашиглалтын хугацааг тогтоон, осол гаргахгүй нөхцөлийг хангах, чиглүүлэгч зам төмрийг цаашид үргэлжлүүлэн ашиглаж болох үлдэгдэл нөөцийг тогтоосноор, лифт шинэчлэлийн өртгийг бууруулахад ажлын зорилго оршсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0