Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны уур амьсгалын нөхцөлд барилгын халаалтын эрчим хүчний хувийн дулааны ачааллыг тодорхойлсон судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2777
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : БҮТЭЭЦ, АЛДАГДАЛ, БУУРУУЛАХ, НОРМЧЛОХ, ТУРШИЛТ

Аннотаци

Төрөөс орон сууцны талаар олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн барилга байгууламж олноор баригдан ашиглагдаж, барилгын дулаан техникийн шаардлагын асуудлууд хурцаар тавигдаж байна. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд барилгын хана, хучилт, цонх, шал зэрэг хашлага бүтээцийг төрөл бүрийн материал, хийцтэй хийж байгаа бөгөөд тэдгээр нь дулаан дамжуулах, дулаан хамгаалах, барих чадвараараа өөр байдгаас дулааны эрчим хүчний хэрэглээ, түүнд тавигдах шаардлага өөрчлөгдсөөр байна.
Барилгын гадна хашлага бүтээц нь даацын ба дулаан техникийн үндсэн шаардлагыг хангаж хүмүүсийн ая тухтай амьдрах, ажиллах ба үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн явагдах дулааны ба эрүүл агаарын орчинг бүрдүүлэх, эрчим хүчийг зүй зохистой ашиглах нөхцөл боломжийг ханган бүрдүүлдэг. Дулаан техникийн үндсэн шаардлага нь тухайн хашлага бүцээцийн хувьд дулааны дамжилтанд нормчлогдсон хэмжээнээс багагүй эсэргүүцэл үзүүлэх нэгж эзэлхүүнээс алдагдах дулааны тоо хэмжээ тогтоогдсон байх явдал юм.
Барилгын нэгж эзэлхүүн ба талбайгаас алдагдах дулааны зөвшөөрөгдөх тоо хэмжээг барилгын халаалтын эрчим хүчний хувийн дулааны үзүүлэлт гэдэг ойлголтоор авч үздэг бөгөөд үүнийг манай орны хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй нормчлон тогтоогоогүй байгаа юм.
Барилгын гадна хашлага хийцээр алдагдах дулааныг хязгаарлан, дулааны алдагдлыг мэдэгдэхүйц багасгаж зөвшөөрөгдөх хэмжээнд байлгахын тулд нэгж /1м3/ эзэлхүүнээс алдагдах дулааны зөвшөөрөгдөх хэмжээг тогтоон нормчлох асуудал зайлшгүй шаардагдаж байгаа юм.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар эрдэмтэн судлаачид олон төрлийн туршилт судалгаа хийж, барилгын дулаан хамгаалах чадварыг дээшлүүлж, барилгын материал, хийцийн дулаан техникийн үзүүлэлтийг тогтоох, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн судалгаа хийх ерөнхий аргачллыг боловсруулсан юм. Үүнд тулгуурлан судалгааны аргачлалаа боловсруулж дулаалгагүй ба дулаалгатай хаших бүтээцийн материалын төрлөөс хамааруулан дулаан дамжуулалтын судалгаа хийснээр төрөл бүрийн бүтэцтэй хана ба хийцийн дулаан дамжуулалтанд үзүүлэх эсэргүүцэл, дулаан дамжуулалтын илтгэлцүүрийг Монгол орны нөхцөлд шинээр тодорхойлж улмаар халаалтын эрчим хүчний хувийн дулааны ачааллыг энэхүү диссертацийн сэдвийн хүрээнд шийдвэрлэсэн.
Зорилго нь: Монгол орны газар зүйн аль ч байрлалд баригдах барилгын нэг шоо метр эзэлхүүнээс алдагдах хувийн дулааны зөвшөөрөгдөх үзүүлэлтийг хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл, дулаан алдагдлыг үндэслэн халаалтын эрчим хүчний хувийн дулааны ачааллыг судалгаа, туршилтанд үндэслэж тогтоон нормчлох нь энэ ажлын шийдвэрлэх асуудал нь болно.
Энэ зорилгыг хангахын тулд дараах асуудлуудыг зорилт болгон дэвшүүлж гүйцэтгэв.
Олон төрлийн хашлага бүтээцийн дулаан дамжилтын эсэргүүцлийг шаардлагат ба хөрвүүлсэн эсэргүүцлээр тооцож, өөр өөр зориулалт барилгын дулаан техникийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлов.
Тооцооны үр дүнгээр янз бүрийн эзэлхүүнтэй барилгын халаалтын эрчим хүчний хувийн дулааны үзүүлэлтийг тодорхойлж харьцуулалт хийв .
Туршилтаар барилгын олон үетэй хашлага хийц буюу ханаар алдагдах дулааны тоо хэмжээг тодорхойлож, түүнийг багасгах аргачлал, зөвлөмж боловсруулав.
Шинжлэх ухааны шинэлэг тал нь:
Орон сууц ба олон нийтийн барилгын нэг шоо метр эзлэхүүнээс алдагдах дулааны зөвшөөрөгдөх тоо хэмжээг дулаан дамжилтын эсэргүүцлийн зөвшөөрөгдөх доод хязгаараар нормчлон ттуршилд судалгааны үр дүнд тулгуурлан тогтоосон.
Барилгын 1м3 эзлэхүүнээс алдагдах дулааны зөвшөөрөгдөх хэмжээ буюу нэг шоо метр ашигтай талбайд оногдох дулааны тоо хэмжээний нормыг шинээр тогтоосноор барилга байгууламжийн халаалтын эрчим хүчний хувийн дулааны ачааллыг тодорхойлж, дулааныг хэмнэх, зүй зохитой ашиглах, хэрэглээг багасгах түүнийг үйлдвэрлэхэд зарцуулагдах хөрөнгө, түүхий эдийг хэмнэх боломжийг судалгааны үр дүнд тулгуурлан тогтоосон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 290
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :