Диссертаци нь удиртгал, хэвлэлийн тойм,судалгааны материал арга зүй, туршилт судалгааны үр дүн, дүгнэлт,ашигласан ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдсэн. Судалгааны үр дүнг 19 хүснэгт,43 зураг,124 ном, монограф, эрдэм шинжилгээний өгүүллэгээс ишлэл авч 106 хуудсанд багтаан монгол хэл дээр бичсэн.
1. Боорчийн мөнгө-хартугалганы хүдрийн найрлаганд мөнгө
0.2937% (2937г\т), Au
0.0195% (
195.5г\т), хартугалга
63.4%, сурьма
0.25%, зэс
0.148%, мышъяк <
0.0002, сульфидын баяжмалд мөнгө
0.36% (3600г\т), алт
0.0223% (223г\т), хартугалга
35.7%, сурьма
0.3%, зэс
0.156%, мышъяк <
0.036, исэлдсэн хэсэгт мөнгө
0.173% (1730г\т), хартугалга
33.9%, сурьма
0.26%, зэс
0.023% агуулагдаж буйг химийн болон орчин үеийн өндөр мэдрэмж бүхий багажит (ICP, XRF, AAC) шинжилгээний аргаар тогтоов.
2. Мөнгө-хартугалганы хүдэр, сульфидын баяжмал, исэлдсэн хэсгийн гол эрдэс нь акантит-аргентит (Ag2S), пираргирит (Ag3SbS3), прустит (Ag3AsS3), галенит (PbS), антимонит (Sb2S3), массикот (PbO), англезит (PbSO4), церуссит (PbCO3) зэрэг болохыг рентгенфазын шинжилгээний аргаар тогтоосон. Боорчийн мөнгө-хартугалганы хүдэрт мөнгө нь акантит-аргентит (Ag2S), Ag-Zn-Sbтетраэдрит, Ag-Sb-тетраэдрит ба фрейбергит ((Ag,Cu)12Sb4S13) хэлбэрээр, мөн байгалийн цэвэр алт агуулагдаж байгааг электрон микроскоп, энергийн сарнилын спектрометрийн шинжилгээгээр илрүүлэв. Боорчийн мөнгө- хартугалганы хүдэр, сульфидын баяжмал, исэлдсэн хэсгийн химийн найрлага, эрдэс бүрэлдэхүүнийг судлан тогтоосны дүнд мөнгө, хартугалга ялгах, салгах технологийн туршилт, судалгааны ажил хийх тулгуур үзүүлэлт бий болсон .
3. Мөнгө-хартугалганы хүдрийн сульфидын баяжмал дахь сульфид хэлбэрт байгаа мөнгийг тиокарбамидын хүчиллэг уусмалд уусгахад хүхрийн хүчлийн концентраци
0.5моль/л, тиокарбамидын концентраци 7г/л, исэлдүүлэгчийн концентраци 2г/л, хатуу шингэн фазын харьцаа 1:6, уусгах хугацаа 3 цаг, уусгалтын температур 750С байхад баяжмал дахь мөнгөний
76.2%-ийг анхны уусгалтаар, давтан уусгалтаар
99.9%-ийг уусгаж авах боломжийг тогтоож, сульфидийн эрдсүүдийн уусалт Ag2S.Sb2S
3.Cu2S.ZnS.CdS.PbS дарааллаар буурах зүй тогтолтой байгааг ажиглав.
4. Мөнгө-хартугалганы хүдэр дэх мөнгө, хар тугалганы сульфидийг төмрийн хлорид агуулсан давсны хүчлийн уусмалд (FeCl3+HCl) уусган хлоридын кек гарган авахад давсны хүчлийн концентраци
0.5моль/л, төмрийн хлоридын Диссертаци Ш.Нямдэлгэр 97 концентраци 25г/л, уусгах хугацаа 180минут, уусгалтын температур 750С байвал хүдэр дэх мөнгөний
75.24% нь AgCI хэлбэрт,
24.76% нь комплекс хлорид ([AgCI4]2- буюу [AgCI2]-) хэлбэрээр шингэн фазад шилжиж байгааг тогтоолоо .
5. Мөнгө-тиокарбамид {Ag[SC(NH2)2]2} ба хартугалганы Na2[PbCl4] комплекс системийн катод, анодын нэг шатат эргэх урвал (Ag+ +e-. Ag0; Pb2+ +2e- . Pb0)-ыг цикловольтметр, дифферанциал пульст вольтметр ба хронопотенциометрийн аргаар судалж, кек дэх мөнгөний хлорид тиокарбамидад ойролцоогоор 100%, хартугалганы хлорид NaCl+HCl-ийн холимогт уусдаг чанарт үндэслэн гаргаж авсан уусмалаас мөнгөний
99.8%, хартугалганы
99.2%-ийг цахилгаан химийн аргаар ялгаж авах нөхцлийг тогтоов.
6. Боорчийн мөнгө-хартугалганы хүдрийг тиокарбамидад шууд уусгахад (тиокарбамидын концентраци 10г/л, Fe2(SO4)3-30г/л, рН-1, T-250C, t-180мин) алтны
90.3%, мөнгөний дөнгөж
56.5-60% нь уусаж буйг түүний эрдсүүд галенит (PbS) болон церуссит (PbCO3)-ээр нягт хүрээлэгдсэн байгаатай холбоотой болохыг электрон микроскопын шинжилгээгээр илрүүлэв.
7. Галенитийг аммонийн карбонат ((NH4)2CO3)-аар исэлдүүлэн церуссит (PbCO3)-д шилжүүлсний дараа тиокарбамидад уусгахад алтны
97.7%, мөнгөний
70.2-
74.5%, харин исэлдүүлээд хөвүүлэн баяжуулж авсан баяжмалыг уусгахад алтны
96.86%, мөнгөний
82.84% нь уусаж байгааг тогтоосны дүнд Боорчийн хүдрийг тиокарбамидад уусгаж, мөнгө, хартугалга ялгаж авах технологийн параметрүүдийг тогтоов.