Энэхүү судалгааны бүтээл нь удиртгал үндсэн хоёр бүлэг, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, ном зүй, товчилсон үгийн жагсаалт, хавсралтаас бүрдэх ба нийт 138 хуудастай хүснэгт 15, зураг 9, схем 5 бүдүүвч
2. сувилахуйн эмнэлзүйн сургалтын өнөөгийн байдал, хэрэгцээ, орчин, агуулгыг судалж, түүний технологийн шинэчлэлд тохирсон дотрын сувилахуйн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх. Гадаад болон өөрийн улс дахь сувилахуйн боловсрол олгож буй сургуулиудын сургалтын төлөвлөгөө, дотрын сувилахуйн эмнэлзүйн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг харьцуулан судлах, сувилахуйн эмнэлзүйн сургалтын хэрэгцээ ба орчинг судлах, дотрын сувилахуйн хичээлийн сурах бичгүүдэд анализ хийх, дотрын сувилахуйн сургалтын хөтөлбөрийн агуулгыг дипломын түвшинд шинэчлэн боловсруулах зорилтуудыг дэвшүүллээ.