Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголд оронд тархсан царцаа /acrididea/-ны түүхий эдийн эмийн шинж чанарыг судлаж, "акритракт" бэлдмэлийн технологи боловсруулсан нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3163
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : ханд, уушиг, багтраа, хулгана, туршилт, идэвхи

Аннотаци

“АКРИТРАКТ” бэлдмэл нь монгол оронд өргөн тархсан шулуун далавчтан шавьж царцааны түүхий эдээс эд , эрхтэн гэмтэх нөлөөг бууруулж, микросом ба митохондрын амьсгалын гинжинд нөлөөлөгч чөлөөт язгуур болох оксид азотын үүсэлтийг багасгаж, ингибатор үйлчилгээ үзүүлнэ. Мөн элэгний гомогенатад илрэх меландиальдегидын хэмжээг багасгаж, эд, эс дэх исэлдэлтийг саатуулан антиоксидант үйлчилгээ үзүүлдэг байна. Тэрчлэн уушиг болон гуурсан хоолойн салст бүрхүүл болон эдэд үрэвсэлт эмгэгийн үед эсийн түвшинд үүссэн эдийн хэвийн бус өөрчлөлтийг саатуулан, парасимпатик үйлдэл, гэдэс, ходоодны гөлгөр булчингийн хэвийн агшилтыг дэмжиж спазмалитик, мөн гуурсны агшилтанд нөлөөлж цэр ховхлох үйлчилгээ үзүүлнэ.
“АКРИТРАКТ” бэлдмэлийг 1993 оноос туршилтын хүрээнд мал эмнэлэгт хэрэглэн, 1995 оноос эмчилгээний практикт бүрэн нэвтрүүлж, 1994 оноос хүний гуурсан хоолойн багтраа, уушигны төрөл бүрийн үрэвслүүд , ургамлын болон тооснaы харшлын үед хэрэглэх чиглэлээр эмнэлзүйн туршилтууд явагдаж, хүн эмнэлгийн практикт нэвтрүүлэх боломж бүрдээд байна. Монгол улсын шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн 3-р байрын шагнал 2006 онд хүртсэн.
Монгол орны бэлчээр, ургамлын хортон шавж болох Царцааны гаралтай түүхий эдийг эмийн бэлдмэлийн болон малын нэмэгдэл тэжээлийн үндсэн түүхий эд болгон хэрэглэснээр, уг шавжийг устгахад жил бүр улсын төсвөөс 500-600 сая төгрөг зарцуулж буй одоогийн менежментийг өөрчлөх нөхцөл бүрдүүлж, “Акритракт” бэлдмэлийг хүн, мал эмнэлгийн практикт, “Цармон” нэмэгдэл тэжээлийг мал аж ахуйн практикт бүрэн нэвтрүүлж, байгалийн нөхөн сэргээгдэх, хорт нөлөөгүй, биологийн идэвхит бодис агуулсан түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төслийн цоо шинэ, шинэлэг тал оршино. Химийн бодис хэрэглэхгүй технологи нэвтрүүлж буй нь хүн, мал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг арилгаж, гадаадын ижил төстэй бэлдмэлийг орлуулах боломж бүрдсэн болно. “АКРИТРАКТ” бэлдмэл нь: Технологийн патент № 838 /1993/



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 16

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 337
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :