Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улс дахь шүүхийн шинжилгээний үйл ажиллагааны мэдэллийн хангалт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3270
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Мэдээлэл, шүүхийн шинжилгээний мэдээлэл, мэдээллийн хангалт, мэдэллийн үйл явц, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдэлээл солилцох, мэдээлэл түгээх, мэдээллийг ашиглах, автоматжуулсан мэдээлэл хайлтын систем, мэдээллийн сан, криминалистикийн бүртгэл, нэр томьёо, нэр томьёоны нэгдсэн бүрдэл

Аннотаци

Нийгмийн харилцааны бүхий л салбарт мэдээлэл, мэдээллийн технологи асар хурдацтай нэвтэрч байгаа энэ цаг үетэй уялдан, мэдээллийг хайх, цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой цогц үйл ажиллагаа, түүнийг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд дээрх тулгамдсан асуудлыг Монгол Улсын шүүхийн шинжилгээний үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тал бүрээс нь судалж, дүн шинжилгээ хийх, үүнд тулгуурлан бүртгэл мэдээллийн нэгдсэн сан байгуулж, шүүхийн шинжилгээний практикт нэвтрүүлэх, түүнийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход уг бүтээлийн гол зорилго чиглэсэн болно. Судалгааны хүрээнд мэдээлэл болон мэдээллээр хангах үйл явцын талаарх ойлголт, шүүхийн шинжилгээний үйл ажиллагааны мэдээллээр хангах ажиллагааны онол, аргазүй ба субьект, обьектын тодорхойлох, Монгол Улсын шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоо, түүний онцлог болоод мэдээллээр хангах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг гадаадын оротой харьцуулах, мэдээлэл солилцооны ажиллагааг олон улсын Шүүхийн шинжилгээний байгууллага хооронд зохион байгуулах боломж бололцоо, арга замыг судлах зэрэг зорилтуудыг тавьж, шийдвэрлэсэн болно.
Дээрх зорилго, зорилтуудыг хангахын тулд, Монгол Улсын шүүхийн шинжилгээний үйл ажиллагаанд ашиглаж байгаа автоматжуулсан мэдээлэл хайлтын болон харьцуулалтын системийг нэгтгэж, нэгдсэн тогтолцоонд оруулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх болон криминалистикийн бүртгэлийн систем байгуулах ажиллагааны онол, эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үүнд түшиглэн ХЗЯ-ны харьяа Мэдээлэл-дүн шинжилгээний нэгдсэн төв байгуулж, ашиглах зэрэг арга замуудыг тодорхойлов.
Судалгааны үр дүнд тулгуурлан шүүхийн шинжилгээний үйл ажиллагааны мэдээллээр хангах үйл явцын ач холбогдол, түүнийг өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох талаар дүгнэлт, зөвлөмжүүдийг дэвшүүлэв. Мөн шүүхийн шинжилгээний практикт шинээр нэвтэрч байгаа болон үлэмж хэмжээгээр хуримтлагдаад байгаа зарим ойлголт, ухагдахууныг эрэмбэлж цэгцлэх, үүнд түшиглэн тус салбарын ойлголт-нэртомьёоны нэгдсэн хэрэглэгдэхүүн (аппарат)-ийг байгуулахын зэрэгцээ шүүхийн шинжилгээний хэлийг боловсронгуй болгох зорилгоор “Мөр судлалын нэртомьёоны орос-монгол тайлбар толь бичиг” боловсруулав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 234
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :