1. 6-7 сар хүртэлх насны ботгоны амь халуун дунджаар
38.4±
0.08, зүрхний цохилт
50.3±
0.07, амьсгал
18.1±
0.
49. Нас гүйцсэн тэмээнийх
37.47±
0.13, 45±
0.89,
10.3±
0.
37.
2. 1-2 сарын настай ботгоны улаан цогцсын тоо
11.8±
0.14сая, гемоглобин
13.5±
0.12г%, нас бие гүйцсэн тэмээнийх
12.3±
0.2сая,
14.25±
0.13г%. Атны цусны улаан цогцос ба гемоглобины хэмжээ хээлтэй буюу хөхүүл ингэнийхээс бага зэрэг их, цусны өнгө үзүүлэлт 2-3 сар хүртэлх насны ботгоных нэгжээс бага, 6-7 сартайд нэгжид хүрээд цаашдаа тогтмол болдог. Цусны улаан цогцсын тунаралт нас хүйсийн хувьд онцлог ялгаагүй.
3. Цагаан цогцсын тоо 1-2 сартай ботгоных
13.25±
0.17мян, 6-7 сартайд
13.94±
0.13, 1 нас хүрэх үед нас бие гүйцсэн тэмээнийхтэй адил (
13.3±
0.21мян) болж байна.
4. Монгол тэмээний клиникийн ба цусны үзүүлэлт физиологийн онцлогоос болж өөрчлөгддөг. Хээлтэй ингэний зүрхний цохилт, амьсгалын хөдөлгөөний тоо амь халууны хэмжээ нь хээлийн 2-р хагаст атныхыш бодвол бага зэрэг дээгүүр, улаан цогцсын тоо, гемоглобины хэмжээ нь хөхүүл ингэнийхээс бага зэрэг их байна.
5. Зун намрын улиралд нас хүйсний онцлогоос хамаарахгүйгээр амь халууны хэмжээ, зүрхний цохилт амьсгалын хөдөлгөөний ба улаан цагаан цогцсын тоо, цусны ийлдсэн дэх нийт уураг, кальци, органик бус фосфор, хүчлийн багтаамжийн хэмжээ ихэсдэг.