Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Вируст гепатиттай өвчтөний цусны сйивэнд уураг задрах ерөнхий идэвхжил ба түүний эсрэг идэвхжилийг тодорхойлсон дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1979
Түлхүүр үг : вируст гепатит, цусны сийвэн, уураг задлах идэвхжил

Аннотаци

Уг судалгаанд цочмог вируст гепатит оноштой 107 өвчтөн, механик шарлалттай 76 өвчтөн, хяналтын бүлгийн буюу харьцангуй эрүүл 25, нийт 208 хүнийг хамарч, эмнэл зүйн ажиглалт хийхийн хамт цусанд нийтлэг аргаар биохимийн зарим шинжилгээ (билирубин, трансаминаз, уургийн бүлгүүд, тимолын болон сульмагийн сорил г.м) хийсний гадна өвчтөний цусны сийвэн дэх уураг задлах ерөнхий идэвхжил (трипсиний эсрэг идэвхжил)-ийг вируст гепатит өвчний ид үе, шарлалт буурах үе, эдгэрэлтийн эхний үед тус тус шинжлэн, хяналтын бүлгийхний шинжилгээний дүн (норм)-той харьцуулж үзэхэд: судалгаанд хамрагдсан нийт өвчтөний 88,8%-д вируст гепатит өвчний ид үед цусан дахь уураг задлах ерөнхий идэвхжил, 80,4%-д уураг задлахын эсрэг буюу трипсиний эсрэг идэвхжил нормтой харьцуулахад статистикийн хувьд магадлалтай ихэсч байв. Гэхдээ уураг задлахын эсрэг идэвхжил өвчний эмнэл зүйн хэлбэрээс тодорхой хамааралтай буюу хөнгөн хэлбэрийг хүнд хэлбэртэй харцуулахад уураг задлахын эсрэг идэвхжил илэрхий ихэсдэг, харин элэгний цочмог дутмагшил бүхий вируст гепатит өвчний маш хүнд хэлбэрийн үед илэрхий багасдаг болох н тус тус тогтоогдсон. Түүнчлэн вируст гепатит өвчний хөнгөн, дунд хэлбэрийн эдгэрэлтийн эрт үед цусан дахь уураг задлаха ба түүний эсрэг идэвхжил нормдоо орж байв. Вируст гепатит өвчний ид үед цусан дахь уураг задлах ерөнхий идэвхжил нь альфа-1 ба гамма-глобулинтай, трипсиний эсрэг идэвхжил нь альфа-1, альфа-2-глобулин болон сульмагийн сорилтой тус тус шууд хамаарарлтай, харин альбумин, билирубины хэмжээ ба тимолын сорилтой урвуу хамааралтай байв. Хавдрын шалтгаант механик шарлалтын үед дээрх хоёр үзүүлэлт бүх өвчтөнд ихсэхийн хамт цусан дахь уураг задлах идэвхжил нь вируст гепатитынхаас 1,3 дахин, трипсиний эсрэг идэвхжил 1,5 дахин илүү нэмэгдэж, давтан шинжилгээгээр тогтвортой хэвээр байв. Харин цөсний замын чулуу бүхий өвчтөнүүдэд дээрх хоёр үзүүлэлтийн ихсэлт н хавдрын үеийнхээс арай доогуур түвшинд байсан. Иймд цусны уураг задлах ба түүний эсрэг идэвхжилийн үзүүлэлтүүдийг вируст гепатит өвчний хүнд хөнгөнийг үнэлэхэд, мөн трипсиний эсрэг идэвхжилийн үзүүлэлтийг вируст гепаптитын шарлалт бүхий хэлбэрийг механик шарлалтаас ялган оношлох зорилгоор тус тус ашиглаж болохыг зөвлөмж болгосон.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 173
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :