Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нанокомпозит материалыг нэгэн зэрэг холих болон эрэмблэх чадвартай шинэ машиныг зохион бүтээх ба нанокомпозит бүтцийг үйлдвэрлэж түүний шинж чанарыг тодорхойлох.



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.3 Механик инженерчлэл
Улсын дугаар : 4315
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : НАНОКОМПОЗИТ, ПОЛИМЕР, НАЙЛОН 6, НҮҮРСТӨРӨГЧИЙН НАНОТУРБА, МОНТМОРИЛЛОНАЙТ, НАНОМАТЕРИАЛ

Аннотаци

Полимер нанокомпозит материал бол уламжлалт полимер материалын физик, хими, механик, болон функциональт үйл ажиллагааг нь сайжруулсан өртөг багатай хөнгөхөн материал юм. Термопластик болон бусад полимер материалд бага хэмжээний нанохэмжээт материалуудыг холиод тэдгээрийн полимер материалын дотор маш сайн дисперслээд, ориентацлаад өгвөл тэр гарган авсан нанокомпозит материалын физик, хими, механик, болон функциональт шинж чанарууд нь асар ихээр өсч орчин үеийн техник технологийн шаардлага хангасан материалыг гарган авдаг. Энэ нь таньд ямар шинж чанартай материал хэрэгтэй байна түүнийг л үйлдвэрлэнэ гэсэн үг юм. Хэрвээ таньд хөнгөн мөртлөө бат бэх материал хэрэгтэй бол тэрнийг үйлдвэрлэнэ гэсэн үг. Мөн энэ материалыг цахилгаан дамжуулдаг байдлаар үйлдвэрлэж болно, цахилгаан дамжуулдаггүй болгож ч үйлдвэрлэж болно, бас шил шиг нэвт харагддаг болгож болно, эсвэл ямар нэгэн өнгөтэйгээр ч үйлдвэрлэж болно. Өөрөөр хэлбэл таньд ямар материал хэрэгтэй байна тэрнийг үйлдвэрлэх боломжуудтай гэсэн үг. Гэхдээ энэ технологи одоог хүртэл хөгжсөөр байгаа, миний докторын ажил бол шинжлэх ухааны энэ салбарт өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулсан болно. Учир нь ийм материал үйлдвэрлэх машиныг би докторынхоо ажлын хүрээнд зохион бүтээгээд зохих патентыг нь авч баталгаажуулсан болно. Дашрамд дурдахад АНУ-ын хэрэглээний патент гэдэг бол патент авахаар өргөдлөө өгсөн хүн болгон аваад байдаггүй маш өндөр шалгууртай байдаг гэдгийг энд дурдах нь зүйтэй. АНУ-ын хэрэглээний патент баталгаажсан машиныхаа СОЛИДВОРКС дээр бүтээсэн загварыг Зураг 1-д үзүүллээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 39

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 202
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :