Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэл, аялгуудын нэр, үйл үгийн нөхцөлийн харьцуулсан судалгаа”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4120
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : халх, буриад, ойрад, өвөр, монгор, могол, дагур, дуншаан, бао-ань, шар ёгур, нөхцөл бүтээвэр

Аннотаци

1. “Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал”
Монгол хэлний нутгийн аялгуунууд утга зохиолын хэлний суурь – халх аялгуундаа уусан шингэж байгаа хэдий ч одоо хэр нь өөр өөрийн онцлог шинжээ хадгалсаар байна. Хэдийгээр нийгэм, түүхийн эрхээр туурга тусгаарласан ч Орос дахь буриад, Монголын буриад, Өвөр Монголын барга буриадууд хоорондоо; Халимаг улсын ойрад, Өвөр Монголын Хөхнуурын ойрад, Монгол дахь ойрадууд хоорондоо; Өвөр монголчууд, Монголын үзэмчингүүд хоорондоо хэл аялгууны үндсэн суурь нэгж – авианы язгуурын шинжээрээ өнөө хэр нэгдмэл байгааг судалгаа харуулав.

2. “Монгол хэл, аялгуудын нэр, үйл үгийн нөхцөлийн харьцуулсан судалгаа”
Тухайн нэг бүтээврийн суурин дээр буюу түүний доторх авиа хувьссанаар дахин өөр бүтээвэр шинээр үүсэн бүрэлдэж, улмаар утга ялган салаалах замаар тодорхой утга, үүрэгтэй бүлэг бүтээвэр бүхий хэл зүйн ай үүссэн нь чухамхүү морфонологийн түвшний үзэгдэл мөн. Орчин цагийн монгол хэл, аялгуудад ингэж үүсэн бүрэлдсэн нэр, үйлийн зургаан айн нөхцөл бүтээврийг цогцоор нь авч судлахад өнөөдөр дэлхийн аливаа шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болоод буй “Ерөнхий тогтолцооны онол”-д бүрэн нийцэж байна. Ертөнцийн алив юм үзэгдэл эерэг сөрөг буюу арга билгийн талтай байдгийн адил нөхцөл бүтээвэр ч бас бүрэлдүүлж байгаа хэсгүүдийнхээ зөрчил тэмцэл, нэгдэл шүтэлцээнд нэг талаас явцууран цэгцэрч, хэмнэгдэн хураагдаж; нөгөө талаас сарнин тархаж, салаалан миегнэж тасралтгүй хувьсан хөгжиж байдаг зүй тогтолтой ажээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 629
Сүүлийн сард 26
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :