Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Боловсролын суурь судалгааны төслийн үр дүнг үнэлэх арга зүйн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4172
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : аргачлал, хэрэгжилт, хяналт шинжилгээ, харьцуулалт шалгуур, давуу сул тал, чанарын үзүүлэлт

Аннотаци

Төсвийн санхүүжилтээр боловсролын салбарт хэрэгжиж байгаа суурь судалгааны төслийг давхардлаас арилгах, зөв оношлох, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, төслийн явцын болон эцсийн үр дүнд тогтмол хяналт-шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг яам, салбарын хэмжээнд үнэлэх үнэлгээний арга аргачлалыг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Судалгааны ажлын зорилго нь нийгмийн ухааны чиглэлээр боловсролын салбарт хэрэгжсэн суурь судалгааны төслийн үр дүнг үнэлж буй өнөөгийн байдалд задлан шинжилгээ хийж, үнэлгээний аргачлалыг олон улсын болон гадаадын зарим орны төслийн үр дүнгийн үнэлгээний аргачлалуудтай харьцуулан судалсны үндсэн дээр төслийн эцсийн үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтийн шинэ хувилбарыг боловсруулан туршихад оршино.
Судалгааны ажлын зорилтууд:
1. Боловсрол судлалын суурь судалгаа, түүний хөгжлийн үзэл баримтлал, монголын төрийн бодлого, үйл ажиллагаагаанд судалгаа хийх;

2. Боловсролын суурь судалгааны үр дүнгийн сайжруулалт, үнэлгээний аргачлалын талаарх олон улсын туршлага, хандлагыг судлах;

3. Боловсролын суурь судалгааны төслийн үр дүнгийн үнэлгээний өнөөгийн байдалд задлан шинжилгээ хийх, гадаадын орнуудын арга аргачлалтай харьцуулан судлах, үнэлгээний аргачлалыг сайжруулах боломжийг эрж хайх;

4. Суурь судалгааны төслийн эцсийн үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтийн шинэ хувилбарыг боловсруулж турших.
Судалгааны ажлын судлах зүйл:
Боловсрол судлалын чиглэлээр хэрэгжсэн суурь судалгааны төслүүдийн үр дүн, түүнийг үнэлж буй үнэлгээний аргачлалын өнөөгийн байдал
Судалгааны ажлын таамаглал:
Суурь судалгааны төслийн үнэлгээний аргачлалуудыг харьцуулан судалж, үнэлгээний өнөөгийн нөхцөл байдалд шинжилгээ хийснээр олон улсын жишигт нийцсэн, үндэсний онцлогийг хадгалсан төслийн үр дүнг үнэлэх үнэлгээний бодит,тодорхой, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлттэй болно.
Судалгааны ажлын ач холбогдол:
Судалгааны ажлын үр дүнд боловсруулагдсан суурь судалгааны төслийн эцсийн үр дүнг үнэлэх аргачлалын шинэ хувилбарыг суурь судалгааг хэрэгжүүлж буй шинжлэх ухааны байгууллагууд болон эрдэмтэн, судлаачид өөрсдийн судалгааны ажлын үр дүнг үнэлэх арга зүйн загвар болгон ашиглах онолын хийгээд практикийн ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 330
Сүүлийн сард 25
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :