1. Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан байгалийн баялаг буюу ашигт малтмал ард түмний мэдэл, төрийн хамгаалалт болон өмчлөлд байна гэсэн заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх, түүнийг чанагш хөгжүүлэхэд шууд чиглэсэн анхны судалгааны ажил юм. Энэ судалгааныхаа үр дүнд үндэслэн Үндсэн хуулийн үндэслэлийг хэрэгжүүлэх, хангах, хамгаалах талаар эрх зүйн ямар гол арга зам, механизмууд юу байж болох вэ гэдгийг тодорхойлж, тэдгээрийн хууль зүйн шинжлэх ухааны үндэслэлүүдийг боловсруулах гэж оролдсон нь, өөрөөр хэлбэл ашигт малтмалын хууль тогтоомжийг Үндсэн хуулийн үндэслэлтэй шууд холбон хөгжүүлэх зорилготой судалгаа болсноороо бусад судлаачдын бүтээлээс ялгарах шинэ зүйл нь болов уу гэж үзэж байна.
2. Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ ашигт малтмалын хууль тогтоомжийн үүсэл хөгжил, одоогийн төлөв байдлыг өөрийн орны болон өндөр хөгжил бүхий гадаадын орнуудын хэмжээнд тандан судалж, анализ хийн, дүгнэлт, саналаа илэрхийлснээрээ тус судалгааг өөрийн өнгө аястай болгосон болов уу гэж найдна.
3. Судалгааныхаа үр дүндээ үндэслэн ашигт малтмалын өмчлөл, ашиглалтын эрх зүйн хүрээнд гардаг маргаантай, ээдрээтэй асуудлуудад зохих
хэмжээний онолын үндэслэл бүхий хариулт, тайлбарыг гаргасан, мөн түүнчлэн Монгол Улсын ашигт малтмалын хууль тогтоомжийг хөгжүүлэх талаар суурь шинжтэй үзэл баримтлал, дүгнэлт, санал дэвшүүлсэн нь судалгааны шинэлэг тал болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0