Энэхүү диссертацын ажлаараа микро-шингэн дахь (цусан дахь) эсийг “Био-чип”-ийн төхөөрөмжийг ашиглан эсийг хурдан ялгах аргачлалын талаар танилцууллаа. Энэ нь хүний цусан дахь эсийн гэмтэл, оношлогоог эрт, үнэн зөв, хурдан, хямд зардлаар оношлох үйл ажиллагаанд ашиглагддаг төхөөрөмжийг боловсронгуй болгох маш их ач холбогдолтой суурь судалгааны ажил юм. Тооцооны дагуу угсарч туршилтад ашигласан “Био-чип”-ийн төхөөрөмж нь нэг оролттой тэгш өнцөгт хөндлөн огтлол бүхий шулуун, муруй, сорох гэсэн гурван микро-суваг, хоёр гаралтаас бүрдсэн энгийн загвартай байна. Тэгш өнцөгт хөндлөн огтлол бүхий шулуун микро-сувгаар урсах улаан болон цагаан эсийг инерцийн шилжилтийн хүч, хананы түлхэх болон урсгалын түлхэх хүч мөн муруй микро-суваг дахь хоёрдогч урсгалын хүчний үйлчлэлүүдийн үр дүнд эсийг ялгах ажлыг хийнэ. Эсийг ялгах тэгш өнцөгт хөндлөн огтлол бүхий муруй 10 ялгах хэсэгтэй. Дээжээс цагаан эсийг ялгахын тулд ялгах хэсгийн дотор хананд сорох микро-сувгийг хийж өгсөн нь эсийг ялгах үйл ажиллагааг улам сайжруулж ялгалтын ажлын бүтээмжийг өсгөсөн. Энэ нь шингэний урсгалын зарцуулга 250мкл/с, цагаан эсийг тоо хэмжээ
4.1х105 эс/мл, улаан эсийн тоо хэмжээ
4.3х108 эс/мл байх үед эсийг ялгах ашиг үйлийн коэффициентыг
93.2%-д хүргэн судалгааг амжилттай хийж гүйцэтгэсэн. Эцэст нь энэхүү судалгааны ажлаар микро-сувгийн бөглөрөх асуудлыг сорох микро-сувгийг ашиглан шийдсэн нь давуу тал болсон. Судалгааны ажлын үр дүнг хурдан, тасралтгүй микро-эсийн ялгах микро-төхөөрөмжийн платформуудад ашиглагдах боломжтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0