Жижиг үрт тосны ургамал камелина сативагийн (Сamelina sativa) үрийн физик-механикийн шинж чанарыг тодорхойлон ховил бүхий диск хэлбэрийн катушкан үрлэх аппаратыг үрийн физик механик шинж чанараас нь хамааруулна зохион бүтээж лаборатортийн туршилтаар мөрний уртын дагуух үрийн жигд бус тархалт, дискний ховилын өндөр, катушкийн эргэлтийн давтамжаар катушкаар гарах үрийн хэмжээг туршилтаар тогтооход эзлэхүүн жин 674,5±6,8гр, 1000 ширхэг үрийн жин 1,24±0,09 гр байв. Шинээр зохион бүтээсэн ховил бүхий дискэн үрлэх аппаратыг лабораторийн төхөөрөмж болох туузан дамжуулгатай СЗП-
3.6 үрлүүрийн хэсэгт угсарч катушкын эргэлтийн давтамж, дискний шүдний өндрийг h=(1,2,3) мм байхаар өөрчлөн хэмжилтийг шүд тус бүр дээр 5 давталттай 15 удаагийн хэмжилт авч явуулж үр дүнг STATISTICA програмаар боловсруулав. Оновчлолын үр дүнгээр катушкын шүдний өндөр 2 мм, эргэлтийн давтамж n=13 эрг/мин байхад катушкаар хамагдаж гарах үрийн хэмжээ m=3,75 гр байх зохистой параметрүүд тогтоогдсон.
Жижиг үрт таримал Камилина сативаг ((Сamelina sativa)) тариалахад зориулж үр тарианы СЗП-3,6 үрлүүрийг үрлэх аппарат, үрийн хоолой, сошникний чиглүүлэгч болон мөр дагаж
булдах булаар тоноглож талбайд туршив. Угсрааны агротехнологийн үзүүлэлтүүдийг туршилтаар тогтоож үр дүнг математик статистикийн аргаар боловсруулахад таримлын мөр хоорондын зай үр суух гүн
2.51 см, үрлүүрийн чангаах эсэргүүцэл R_T=
202.5±
40.63 кг, таримлын мөр хоорондын зайн дундаж утга
14.88±
3.6 см, ургамал хоорондын зайн утга нь
4.07±1.69 см байв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0