Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол дахь Бехчетийн өвчний эмнэлзүй, оношилгооны асуудал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4324
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Хамрын шархлаа, нүдний эмгэг, торгоны зам, таксоном, 16S pРНХ, S24-7 Аккермансиа,

Аннотаци

Монгол дахь Бехчетийн өвчний эмнэлзүй, оношилгооны асуудал Үндэслэл: Бехчетийн өвчин (БӨ) нь дахилтат ам, бэлэг эрхтний шархлаа, арьс ба нүдний эмгэгээр илэрдэг
шалтгаан тодорхойгүй, ховор тохиолддог архаг үрэвсэлт өвчин. Ходоод гэдэсний шархлаа, төв мэдрэлийн тогтолцооны шинж тэмдэг, том судасны эмгэг нь амь насанд аюул учруулж болзошгүй бөгөөд нүдний увеитээр хараа алддаг.
Хэдийгээр Алс Дорнодоос Ойрх Дорнод хүртэлх эртний Торгоны замын дагуух орнуудад элбэг
тохиолддог боловч өнөө цагт хүн амын шилжилт хөдөлгөөн, цагаачлал ихэссэнтэй холбоотойгоор дэлхийн аль ч улс оронд тохиолдол илрэхийн чацуу БӨ-ний шалтгаан одоогоор тодорхойгүй тул иммунопатогенезийн ба геномтой холбоотой судалгаа, оношилгооны маркерийн талаарх судалгаа олон оронд хийгдсээр байна.
Зорилго: Энэхүү ажлаар Монгол оронд тохиолдож буй Бехчетийн өвчний эмнэлзүй, онцлог шинж тэмдгүүд, нүдний увеитийн илрэл, түүний хүндрэл ба амны хөндийн микрофлорын өөрчлөлтийг судална.
Арга зүй: 2015-2020 оны хооронд Улаанбаатар хотын зургаан эмнэлгийн байгууллагаас өвчний тохиолдлыг илрүүлж, үйлчлүүлэгчдийг үзлэгт хамруулав. Олон Улсын Судалгааны Бүлгээс тогтоосон Бехчетийн өвчний оношилгооны шалгуур үзүүлэлтийн дагуу Бехчетийн өвчнийг оношиллоо. 47 БӨ ба 48 эрүүл хяналтын (ЭХ) бүлгийн өдөөгдөөгүй шүлсний дээжээс ДНХ-ийг ялган дүйж, полимеразын гинжин урвалаар 16s рРНХ-ийн V3-4 бүсийг олшруулж, геномын молекулын нуклеотидийн дарааллыг тогтоон, уг мэдээлэлд үндэслэн амны хөндийн бактерийн таксономын дагуу альфа олон янз байдал, бета олон янз байдлыг үнэллээ. Үр дүн: Бехчетийн өвчтэй нийт 65 өвчтөн бүртгэгдсэн (22 эрэгтэй, 43 эмэгтэй) ба 1:1.95 харьцаагаар
эмэгтэйчүүд давамгайлсан. Өвчин эхэлсэн нас (11-66 насны хооронд)
22.3±
10.1 жил (дундаж±сх) байв. Амны хөндийн салстын шархлаа, бэлэг эрхтний шархлаа, арьсны эмгэг, нүдний үрэвсэл, патержи сорил, үе мөчний эмгэг, өнгөц венийн судасны үрэвсэл, гүний венийн судасны тромбоз, эпидидимит (зөвхөн эрэгтэйд)
100.0%,
90.8%,
83.1%,
64.6%,
9.2%,
86.2%,
33.8%,
4.6%,
4.6% нэрлэсэн дарааллаар тус тус илэрлээ. БӨ-тэй
хүмүүсийн 20% хараа алдсанаас (≤20/200) харааны тавилан эрэгтэйчүүдэд харьцангуй муу (
40.9% vs.
9.3%, OR
6.75, 95% CI (1.78-
25.64), p=
0.003) байлаа. Патержи сорил
9.2% эерэг гарсан нь оношилгооны ач холбогдол буурч байгааг илтгэж байна. Хамрын салстын шархлаа өвчтөнүүдийн
47.7%-д ажиглагдсан бөгөөд энэ нь Монгол орны байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгал, агаарын тоос тоосонцрын хэмжээ их байдагтай холбоотой байж болох юм. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн
76.9%-д толгой өвдөх шинж ажиглагдлаа. БӨ ба ЭХ бүлгийн хооронд амны хөндийн флор ихээхэн ялгаатай байгааг бета олон янз байдал харуулж байсан бол альфа олон янз байдалд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдсангүй. Үр дүнгээс харахад бактерийн төрөл нь хоёр бүлгийн хооронд эрс ялгаатай байв. Бүх дээжинд Prevotella, Veillonella, Streptococcus, Haemophilus бактериуд давамгайлан илэрч байв. Бид S24-7 овгийн танигдаагүй төрөл, IL-10 үйлдвэрлэлтэй холбоотой Akkermansia ба mitochondria овгийн танигдаагүй төрөл гэсэн гурван төрлийн флор БӨ-д ЭХ бүлгийнхээс харьцангуй бага байгааг олж тогтоолoo. Дүгнэлт: 1. Бехчетийн өвчний үргэлжлэх хугацаа урт, шинж хоорондын илрэх дундаж хугацаа
5.4 жил, өвчин давшингуй явцтай, олон эрхтэн тогтолцоог хамран 20-40 насанд илүү тохиолдож байна. Эмнэлзүйн гол шинж тэмдгээс салстын шархлаа илүүтэй илэрч, түүн дотроо хамрын салстын шархлаа анхаарал татахуйц онцлог байлаа.
2. Бехчетийн өвчний үед увеит
64.6% тохиолдож байгаагаас панувеит (
32.3%) дийлэнх хувийг эзэлж, таван хүн тутмын нэг нь сохролд хүрч байна. Хүйсээр харьцуулахад эрэгтэйчүүд панувеитээр
3.9 дахин өвчилж нүдний угийн эмгэг өөрчлөлтийн хүндрэлээр хараа илүү алдаж байна.
3. Амны хөндийн микробиомын бета олон янз байдлын хувьд мэдэгдэхүйц ялгаатай, S24-7 ба симбиоз Akkermansia бактериуд нь тохиолдлын бүлэгт анхаарал татахуйц бага гарсан нь Бехчетийн өвчний амны шархлааны шалтгаан, эмгэгжамд нөлөөлдөг байж болзошгүй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 20

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд

1

The Ocular Immunology and Uveitis Foundation preferred practice patterns of uveitis management. Surv Ophthalmol.. 2016 он. 117 хуудас.

2

Behcet's disease: from East to West. . Clin Rheumatol.. 2010 он. 833 хуудас.

3

A. Exploring the variability in Behcet's disease prevalence: . ameta-analytical approach. Rheumatology (Oxford). 2018 он. 195 хуудас.

4

Behcet's disease. . The New England Journal of Medicine.. 1999 он. 1284 хуудас.

5

The history and diagnosis of Behcet's Disease. . Hepatogastroenterology. 2019 он. 10 хуудас.


Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 224
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :